Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.