Фото: bbc.com
The Beatles хамтлаг хамгийн сүүлчийн Abbey Road цомгоо бичүүлэхэд ашигласан дуу бичлэгийн урлангийн удирдлагын самбарыг дуудлага худалдаагаар зарна. Тэр самбарыг хэдэн жилийн өмнө Лондоны нэгэн хогийн савнаас олоод засуулсан болохыг ВВС мэдээлэв.
Энэ пультын төхөөрөмж нь Британийн EMI компанийн үйлдвэрлэсэн 17 төхөөрөмжийн анхных нь болж байна.
Abbey Road цомгийг бичсний дараа төхөөрөмжийг Лондоны нэгэн сургуульд бэлэглэсэн байв. Сургуульд хэдэн жил хаягдмал байдалд байсан түүнийг эцэст нь хогийн саванд хаясан байлаа. Сургуульд түүнийг хэрхэн ашиглахыг мэдэхгүй байсан гэнэ.
Төхөөрөмжийг олоод Malcolm Jackson Quipment компанид засуулахаар өгчээ. Энэ ажилд дөрвөн жилийг зарцуулж, үйлдвэрлэгч компанийн инженер асан The Beatles хамтлагийнхны найз Брайан Гибсоныг хүртэл татан оролцуулсан байв.
Одоо түүнийг Reverb гэх хөгжмийн интернет-захаар худалдахаар болов. Анхны үнийг зарлаагүй. Уг нь түүнийг өнгөрсөн онд Bonhams дуудлага худалдааны ордон £1,4 саяаар ($1,82 сая) зарах гээд эзэн олдоогүй юм.