Фото: pexels.com
Ажилдаа махруу зүтгэлтэй хүн өөртөө аль болох их үүргийг авч ганцаараа зүтгэдэг гэж эмч хэлээд тийм хүнийг нэг ёсны "өвчтэй хүн" гэжээ.
Синдромын гол онцлог нь аль болох дээд амжилт үзүүлэх эрмэлзэл. Тийм хүмүүс өөртөө ч бусдад ч шаардлага тавьдаг.
Онцын синдром нь анх сургуулиас эхлэнэ. Гэхдээ тэнд нь энэ хүүхэд зөвхөн дүнгийн төлөө юу эсвэл үнэхээр юм сурч мэдэх хүсэлтэй юу гэдгийг тогтоох хэрэгтэйг мэргэжилтэн хэлэв. Онцын синдромтой хүмүүс бүтэлгүйтэхэд түүнийгээ хэт анхааран түүндээ зовсноос болоод ирээдүйтэй төлөвлөгөөгөөр ажиллаж чаддаггүй муу талтай гэнэ. Хэрэв хүн өөрийгөө энэ талаар ямар нэгэн дутагдалтай гэж үзэж байгаа бол нэн түрүүнд өөрийн учрыг олж, хужрыг тунгаа гэж эмч хэлжээ.