x

Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг”

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үр дагавар үргэлжилсээр байна. Олон улсын зүгээс Монгол Улс В.Путиныг айлчлах үед нь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн гишүүний хувьд баривчлах ёстой гэсэн юм. Ялангуяа ОУЭШ яг ийм байр суурь илэрхийлсэн.

Тэр үед Монгол Улсад зарим талаас ОУЭШ-ийн дүрэм журмыг В.Путиныг баривчлах хэмжээнд Ромын дүрмийг нь мөрдөх үүрэг бидэнд бий юу гэдэг байр суурь гарч ирсэн. Энэ талаар товч тайлбарлахад ОУЭШ-ийн Ромын дүрэм нь Олон улсын байнгын ажиллагаатай Эрүүгийн шүүхийг байгуулах тухай олон улсын гэрээ юм. Анх 1998 онд Ром хотод батлагдаж, 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Монгол Улс Ромын дүрмийг 2002 онд соёрхон баталж, ОУЭШ-ийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан. Одоогийн байдлаар 123 улс Ромын дүрмийн гишүүнээр нэгдсэн. Ромын дүрмээр гишүүн улсууд Төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг дотооддоо шийдвэрлэх боломжгүй тохиолдолд ОУЭШ-д уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг юм.

Гишүүн орнуудаас ОУЭШ-д шүүгчээ оруулах сонирхол асар их байдаг. Монгол Улс ч олон жил шүүгчдээ өрсөлдүүлж байв. 2017 онд гэхэд л Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр нэрээ дэвшүүлж байсан юм. Тэгж байгаад 2023 онд Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Монгол Улсаас анх удаа ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдож байв.

ОУЭШ гэж ийм учир жанцантай шүүх байна. Харин тус шүүх Монгол Улсад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин айлчилсантай холбоотой шийдвэр 2024 оны 10 дугаар сарын 24-нд гаргажээ. ОУЭШ-ийн Урьдчилсан ажиллагааны танхимын шүүгч нар Монгол Улс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт байхад нь баривчилж, шүүхэд шилжүүлээгүй нь ноцтой асуудал. Үүнийг харгалзан үзэж, уг асуудлыг Ромын дүрмийн оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргажээ.

Ингэж асуудлыг Ромын Дүрмийн оролцогч талуудын Ассамблейд танилцуулснаар В.Путиныг баривчлах ёстой, ёсгүй талаарх хууль эрх зүйн маргаан дууссан. Харамсалтай нь үүгээр Монгол Улс В.Путиныг баривчлаагүй нь улс төрийн асуудал гэсэн дүгнэлтийг үлдээж байгаа юм. ОУЭШ-ийн энэ шийдвэрийг олон улсын хэвлэлүүдээр мэдээлсний дараа Монголын нөлөө бүхий экспертүүд байр сууриа илэрхийлж эхэллээ. Нэрт нийтлэлч Баабар л гэхэд Монгол Улс В.Путиныг баривчлаагүйд биш урьсанд байгаа юм гэжээ.

Гадаад харилцааны өмнөх сайд нар ч ийм байр суурьтай байна. Тэд Стан-цэцэгийн алдаа, энэ хүн л Монгол Улсын гадаад харилцааг нуман тулгуурт оруулчихлаа гэв. Өөр бусад эксперт ч адил байна. Тэдний байр суурь ноцтой гэхэд болно. Энэ бол Гадаад харилцааны яам, тэр дундаа сайд Б.Батцэцэгийн бодлогогүйнх. ОУЭШ-ийн дүрмийг мэдсээр байж зөрчсөн нь Монголыг олон улсад онигоо болголоо. Хэдий мөнхийн хөрш, харилцааны онцлогтой ч В.Путины айлчлал яагаад Ардчилсан үзэл санаа, Үндсэн хуульт эрх зүйт төрт ёсны эсрэг чиглэх болов гэдгийг өмнө нь бодох ёстой байсан юм. Энэ бол ердөө л стан орнуудыг магтан дуулж Ардчилсан хамтын орнуудаас илтэд тусгаарласан бодлого. Өөрөө англиар ярьдаггүй. Тийм болохоор оросоор ойлголцоход стан орнуудтай харилцах өөрт нь хялбар байж болно. Гэхдээ нэг хүний хэлний барьераас болж Монгол Улс Ардчиллаас ухрах хэмжээний тэнэгтэлд орж болохгүй гэцгээгээд эхэллээ.

Сүүлд авч байгаа мэдээллээр Монгол Улс ОУЭШ-д давж заалдах гарц байгаа гэнэ. Гэхдээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ганцаараа шийдэж барахааргүй дуулдаж байна. Нэгэнт хийчихсэн алдаа учраас нэлээд буулт хийж байж залруулах бололтой. Төрийн бүх институт нэг ширээнд сууж гадаад харилцааны экспер байж шийдэхгүй бол цаашид олон улсын зүгээс улс төр, эдийн засгийн шахалт, дарамт ирж нуман тулгуурт орсоор байхыг үгүйсгэхээргүй байдал ажиглагдаж байна.

Ажиглагч А.Батболд /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Цэцэн (139.5.218.206)
    Больж үз!
    2024 оны 10 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top