x

"Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд” сэдвээр хуралдлаа

Нийслэлийн Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын 60 жилийн ойн хүрээнд хот байгуулалтын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын дунд “Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд” сэдэвт онол, практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын эхний шатанд 30 гаруй илтгэл ирснээс өнөөдөр 10 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. 

Энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын Ерөнхий менежер Л.Эрдэнэбат “Манай байгууллага нь бүс нутаг, хот, тосгоны төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр байнгын судалгаа хийх чиг үүргийнхээ хүрээнд хот байгуулалтын өнөөгийн төлөв, чиг хандлага олон улсын болон манай улсын хэмжээнд ямар түвшинд байгааг уг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэхийг зорьсон. Цаашид уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэл болгон олны хүртээл болгохын сацуу оновчтой санал, дүгнэлтийг бодлогын түвшинд тусгахаар зорьж байна” гэв. 

“Престиж инженеринг” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг “Миний хувьд уг хуралд хот төлөвлөлттэй холбоотойгоор үерийн хамгаалалтын байгууламжийн хөгжлийг дөрвөн үе шатад хуваан авч үзэх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлсэн. Тодруулбал, 1966 он хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үерийн хамгаалалтын байгууламжийн талаар тусгаж өгч байгаагүй талаар нэгдүгээр үе шатанд дурдсан. Харин хоёрдугаар үе шатанд 1966 оны үерийн дараа хот төлөвлөлтөд Туул, Сэлбэ голын үерийн хамгаалалтын байгууламжийн төлөвлөгөөг боловсруулж, 1990 он хүртэл хэрэгжүүлсэн талаар авч үзсэн. Гуравдугаар үе шатанд 1990-2023 он хүртэлх цаг хугацааг тодотгон, шинэ суурьшлын бүс бий болсноор үерийн хамгаалалтын байгууламжийг үгүй хийж, Улаанбаатар хотыг эрсдэлтэй байдалд оруулсан талаар тусгасан. Эцэст нь 2023 оноос хойш “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үерийн хамгаалалтын байгууламжийг хамгаалах, бусад инженерийн байгууламжтай холбох санал, шийдэл үр дүнтэй хэрэгжиж буй талаар гаргаж ирсэн юм” гэлээ. 

Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Архитектурын салбарын ахлах багш  Н.Нарантуяа “Би “Улаанбаатар хотын гоо зүйн үзүүлэлт судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Орон зайн уран сайхны шийдэл нь хот төлөвлөлтөд чухал ач холбогдолтой зүйл хэдий ч манай улсад орхигдсон сэдвүүдийн нэг байдаг тул уг сэдвээр судалгаа хийсэн. Цаашид хот төлөвлөлтийн чиглэлийн судлаачид энэ төрлийн судалгааг хөндөх, иргэдэд мэдлэг, мэдээлэл, ойлголтыг өгч, бодлого төлөвлөлтөд тусгах, улсын комиссоос барилга, байгууламжийг хүлээн авахдаа гоо зүйн үзүүлэлтийг харгалзаж үзэх хэрэгтэй гэдэг саналыг дэвшүүлсэн” хэмээв.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 10 цаг 40 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 16 цаг 0 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 16 цаг 11 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 16 цаг 36 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 16 цаг 40 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 16 цаг 43 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 16 цаг 47 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Top