Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн "Шар цохио" гэдэг газар шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар өчигдар 13:55 цагт хүлээн авчээ.
Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурманд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан болохыг ОБЕГ-аас мэдээллээ.