x

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хүртэл хувиар чангарчээ

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ сарын 10-ны өдрийн байдлаар 3385.87 төгрөг болж, 0.15 хувиар суларлаа. Харин оны эхнээс 0.7, өмнөх оны мөн үеийнхээс 2 хувиар чангараад байна.

Жил бүрийн есдүгээр сараас эхлэн өвлийн түлш, шатахууны нөөц бэлдэх, хэрэглээний барааны худалдан авахтай холбоотой импортын барааны эрэлт нэмэгддэг бол цаг агаараас үүдэн уул уурхай, мал аж ахуй зэрэг гадаад валютын орлого бүхий салбарын идэвхжил буурснаар валютын зах зээл улирлын шинжтэй хэлбэлздэг. Олон жилийн дундаж статистикаас үзэхэд төгрөгийн ханш сулрах дарамт хамгийн их байдаг нь 9 дүгээр сар юм. Энэ үзэгдэл энэ жил ч давтагдаж байна.

Экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар өмнөх жилийн мөн үеийнхээс 4.3 хувиар, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой импортын дүн харгалзах хугацаанд 27.4 хувиар өсжээ. Макро эдийн засгийн хувьд нүүрсний экспорт их, алт, зэсийн үнэ олон улсын зах зээлд хэвээр байгаатай холбоотой гадаад валютын орох урсгал өндөр түвшинд хадгалагдаж, ГВУН-ийн хэмжээ 4.6 тэрбум ам.доллар байна. Иймд валютын зах зээлд үүсээд буй ханшийн хэлбэлзэл түр зуурын шинжтэйгээс гадна цаашид тогтворжихоор байгааг төв банк мэдээллээ.

Монголбанк энэ сарын 11-ний байдлаар цэвэр дүнгээр 378 сая ам.доллар худалджээ. Өөрөөр хэлбэл худалдан авсан гадаад валютаа эргүүлэн худалдаж байгаа ч нөгөө талдаа, иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтаа мөнгөжүүлэн ГВАН-ийг арвижуулж байна. Засгийн газраас гадаад зээл, бондын төлбөрийг амжилттай хойшлуулснаар ойрын хугацаанд төлөх томоохон зээлийн төлбөр байхгүй тул цаашид төгрөгийн ханш сулрах шалтгаан бага хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 10 цаг 51 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 16 цаг 11 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 16 цаг 22 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 16 цаг 47 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 16 цаг 51 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 16 цаг 54 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 16 цаг 57 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Top