x

Б.Лхагвасүрэн: Хэрэглээний цахилгааны үнийг нэмсэнээр инфляц 0.7-1 хувиар өснө

Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар /2024.09.26/ танилцууллаа.  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-"Үндсэн хуульд зааснаар төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр Улсын Их Хурал(УИХ)-аас баталдаг. Монголбанк төслөө бэлдэж, олон нийтэд танилцуулан, эдийн засагч, судлаачид, банкуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонссон. 

КОВИД-19 цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэн байна. Сэргэлтийн зам дээр гарсан байгаа тул дунд болон урт хугацаандаа үүнийг тогтвортой байлгах мөнгөний бодлогыг баримтлахаар төслөө бэлдлээ. 

  1. Дунд хугацаанд инфляцын зорилтот түвшинг 6±2 гэдэг голчоо 5 руу шилжүүлэхээр зорино. 
  2. Эдийн засаг сэргэж байгаатай холбоотой санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн нэмэх вэ, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн болон өртгийн сүлжээ, кластер маягаар аж үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх тал руу мөнгөний бодлогыг чиглүүлнэ.
  3. Банк санхүүгийн салбарт үйлчилдэг хэд хэдэн хууль бий. Тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. 

Тухайлбал Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдаад 5-6 жил, Зээлийн мэдээллийн сангийн тухайн хууль батлагдаад 10 гаруй жил болсон тул тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлага бий. Банкны тухай хуульдаа мөн нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн.

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барихаар төлөвлөж байна.

Системийн нөлөө бүхий таван банк Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон. 73 мянган хувьцаа эзэмшигч бий. Энэ утгаараа банк санхүүгийн салбарыг олон улсын жишигт нийцсэн, хянан шалгадаг тогтолцоонд шилжүүлье гээд хяналт шалгалтын олон улсын тогтолцоог нэвтрүүлэх зорилтуудыг оруулсан" гэв.

Мөн арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувь нэмэхээр болсон. Үүнтэй холбоотой 0.7-1 хувь орчмын инфляцын дарамт орж ирэх тооцоо судалгаа хийснийг мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 11 цаг 3 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 16 цаг 23 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 16 цаг 34 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 16 цаг 59 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 17 цаг 3 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 17 цаг 6 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 17 цаг 9 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Top