x

Хятадын “Нүүрсний бодлого” Монголын эдийн засагт дархлаа хэрэгтэйг санууллаа

БНХАУ энэ оныг дуустал Монголоос хилийн бүх боомтоор ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй байх шийдвэр гаргасан тухай мэдээллийг эдийн засагч Л.Наранбаатар тус улсын Фэнвэй (sxcoal.com) судалгааны байгууллагын дэд захирал Сара Лиутай утсаар ярьж авсан гэдгээ мэдэгдээд байна. Харин манай холбогдох төрийн байгууллагууд, компаниудын зүгээс яг энэ шийдвэртэй холбоотой тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. “Эрдэнэс Монгол” компанид энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Нэг зүйлийг тодотгоход, БНХАУ зөвхөн манайд хатуурхаагүй. Нүүрс худалдаж авдаг бусад улс орнуудаас ч он дуустал худалдан авалт хийхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Учир нь тус улс энэ онд худалдан авах нүүрсний хэмжээгээ 14 сая тонноор хэтрүүлчихээд байгаа аж. 

Монгол Улсын тухайд энэ оны аравдугаар сарын байдлаар 31 сая тонн нүүрсийг БНХАУ руу экспортолжээ. Оны төгсгөл гэхэд экспортын хэмжээ дахин нэмэгдэнэ гэсэн гэгээн төсөөлөл бийг УУХҮЯ-наас мэдэгдэж байсан. Тэгвэл хөрш улсын бодлого бидэнд тийм боломж олгохгүй янзтай байна. Цаашлаад ирэх оны төсөвт ч эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүслээ. Ойрын өдрүүдэд өрнөсөн энэ мэдээлэл МОНГОЛД эдийн засгийн ШИНЭ ДАРХЛАА хэрэгтэйг сануулж байгаа үйл явдал гэдэг нь харагдаж байна. 

Уг нь Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч, Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг “Coal Mongolia 2018” чуулга уулзалтад оролцох үеэрээ “Хятадын эрчим хүчний бүтцэд өөрчлөлт орж буй ч нүүрсний хэрэглээ байсаар байна. Хятадын Засгийн газар нүүрсний импортыг эрчимжүүлэх, нүүрсний бүтцийн чанарыг сайжруулахад анхаарч байгаа. Хоёр улс нүүрсний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах боломж бий” гэсэн агуулгатай байр суурийг илэрхийлээд буцсан ч одоо бол БНХАУ дээрх шийдвэрийг гаргаад байна. 

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өнгөрсөн бямба гарагт 99 автомашин нэвтэрсэн бол өчигдөр /2018.11.18/ 50 автомашин нэвтэрчээ. Боомт хүртэлх дараалал 100 км-ээс илүү гараад буйг эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм. БНХАУ-ын талаас хилээр нэвтрэх автомашиныг бүгдийг нь бүртгэлжүүлж, “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэсэн үндэслэл хэлж байгаа аж.

Авто тээврийн үндэсний төвийн /АТҮТ/ мэдээллээр бол цаашид нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломж бүрдсэн гэж буй нь анхаарал татаж байгаа юм. Гэхдээ Гашуун сухайт-Цагаан хад боомттой холбоотой тайлбар гэдгийг хэлэх хэрэгтэй. Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон, Өмнөговь аймагт ажиллаж байгаа аж. Зам, тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвөөс уурхайн ачилтуудыг түр зогсоож, хил, гаалийн байгууллагуудтай хамтран, нүүрс тээвэрлэлтийг хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар дээрх чиглэлийн замд 91 км-ийн дараалал үүссэн байна. Зохицуулалт хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй. Дараалалд буй жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол, амрах байраар хангах үүргийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ.

Өнөөдрийн байдлаар /2018.11.19/ Монголын хилээр 83 тээврийн хэрэгсэл гарсан боловч Хятадын талаас татаагүй тул хилийн дундын бүсэд байрлаж байгаа аж. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 12.000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг байна.

Автотээврийн үндэсний төвөөс хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл уурхайгаас хил хүртэл уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна. Хил нэвтрэх С зөвшөөрлийн хугацаа дууссан асуудлаар өмнө нь Хятадын талтай уулзаж тохиролцсоны дагуу хугацаа дууссан зөвшөөрлийн бичгүүдийг сунгасан гэсэн мэдээллийг АТҮТ-өөс өгч байгаа. 

Үүссэн нөхцөл байдлаас харахад, манай нүүрсний салбар он дуустал  тогтворгүй байдалд орсон нь нэгэнт тодорхой боллоо. Тэгэхээр цаашид холбогдох байгууллагуудад арга хэмжээ авах боломж бий юу, эсвэл хүлээлгийн байдалд шилжсэн хэвээрээ байх уу гэдэг нь анхаарал татаж байна. 

Нүүрсний зах зээлд сэргэлт ноёлж буй үед Монгол Улс боломжийг бодит үр ашиг болгож хувиргах хэрэгтэй гэж байнга ярьдаг. Гэтэл бидний яриаг тас цохьсон үйл явдлууд өрнөж эхэллээ. Ирэх оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолж, орлого оруулахаар төлөвлөөд байгаа. Яг энэ жишгээр бол 2019 оны төсөвт нүүрснээс орох орлогыг БНХАУ тэг дундуур нь таслаад хаячих чадамжтай нь бүрэн тодорхой харагдаж байна.

Улстөрчдийн хэрүүл ид үргэлжилж байхтай зэрэгцэн Монгол Улс эдийн засгийн дархлаагүй гэдгийг сануулсан үйл явдлууд ийнхүү өрнөж эхэллээ.

Эх сурвалж: ZINDAA.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 26 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top