x

Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөл Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас саатжээ

АНУ-ын тавьсан хоёрдогч эдийн засгийн хоригийн улмаас Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөлд санхүүжилтийн бэрхшээл тулгараад байгааг En+ компанийн гүйцэтгэх захирал өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын засаг захиргаа энэ оны зургаадугаар сард ОХУ-ын эсрэг хоёрдогч эдийн засгийн хориг зарласнаар тус улсын сангийн яам Оростой бизнесийн харилцаа үүсгэсэн гадаадын банкуудыг шийтгэх эрхтэй болсон юм.

Өвөр Байгалын бүс нутаг дахь хамгийн том нүүрсний нөөц болох Зашуланскийн ордыг Оросын металл, сэргээгдэх эрчим хүчний томоохон компани En+ болон Хятадын China Energy Investment Corporation компаниудын тавь, тавин хувийн оролцоотой Разрезуголь компани эзэмшдэг.

“Энэ чуулганд оролцож буй зорилго маань одоо тулгараад байгаа бүх асуудлуудыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийг хурдасгах юм. Тулгарсан асуудлууд нь санхүүжилт, санхүүгийн нөөцийг ашиглахтай холбоотой. Мэдээж энэ нь хориг арга хэмжээний нөлөө. Төслийн удаашралд манай Хятадын түншүүдийн санаа зовж байгаа” гэж En+ компанийн гүйцэтгэх захирал Владимир Колмогоров өчигдөр Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ярьжээ.

Разрезуголь компани Зашуланскийн ордын лицензийг 2013 онд авч байсан юм.

Тухайн үед Хятадын тал 724 сая тонны тогтоогдсон нөөцтэй уг төслийг “Хятад-Оросын нүүрсний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам” гэж магтаж байжээ.

Гэвч үүний дараа коксжих нүүрсний үнэ ханш унаснаас Хятадын талын сонирхол буурч, төсөл хэсэг хугацаанд саатсан байна.

Талууд 2021 онд төслийг сэргээж, 2027 оны сүүлчээр жил бүр 5 сая тонн коксжих нүүрс олборлодог болох төлөвлөгөөг 2023 онд баталж байжээ.

2024 оны дөрөвдүгээр сард En+ компани Зашуланскийн төсөлд 50 тэрбум рублийн ($557.8 сая) хөрөнгө оруулах төлөвлөгөөг зарлаж байв.

Энэ хөрөнгөөр нүүрсний уурхай, дэд бүтэц, төмөр зам, авто зам барих, машин механизм худалдаж авахаар төлөвлөж байжээ.

Колмогоровын ярьснаас үзвэл АНУ-ын хоёрдогч хориг арга хэмжээний улмаас уг төлөвлөгөөнд бэрхшээл тулгарсан бололтой.

 

Эх сурвалж: RBC.RU IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 12 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 15 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 21 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 25 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 27 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 50 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 52 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 52 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 54 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 55 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 55 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 56 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 36 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 16 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 17 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 43 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 47 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 2 цаг 54 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 5 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 29 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ...
Top