x

Т.Батцогт: Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН ялна гэсэн бат итгэлтэй байна

Ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ бүртгэж дуусаад байгаа. Удахгүй болох орон нутгийн сонгуультай холбоотойгоор АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт:

-"Нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг иргэдийнхээ төлөө, зоригтой, шударгаар дуугардаг дуу хоолой болсон иргэдийн манай нам энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн. 

Ажил хийх хүн боловсрол мэдлэг өндөртэй, мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой. Ажил хийх хүмүүс тусдаа учраас манай баг мөрийн хөтөлбөр боловсруулсан. Харин иргэдийг төлөөлж ажиллах, нийслэлийн асуудалд иргэдийн дуу хоолой болж ажиллах хүмүүс өөр байх ёстой. 

АН нийслэлд өөрийн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах, шударга дуу хоолой болж явах хүмүүс бол манай нэр дэвшигчид. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялна гэсэн бат итгэлтэй байна" гэв.

"БИ ТӨСВИЙН ХУЛГАЙЧИДТАЙ ТЭМЦЭХЭЭР НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БАЙНА"

 

АН-ын гишүүн О.Батханд: 

-Өнөөдөр манай нийгэмд хяналтын тогтолцоо байна уу. Бидний төлж буй татварын мөнгө юунд урсаж байгаа вэ. Үүнд хүчтэй дуугарах хүчтэй сөрөг хүчин нийслэлд байна уу.

Бид эрх баригчидтай бялуу хувааж идээд сууж болохгүй. Эвдэрхий замтай Монгол улс жил бүр гантиг чулуугаар бордюр сольдог. Энэ нь хяналтгүй байгаагийн шинж. Жил бүр өвлийн хүйтэнд агаарын бохирдлоос болж хэдэн арван хүн амь насаа алддаг. Гэтэл дэлхийн дайнтай улс орнуудын хэмжээнд амь насаа алддаг. Ийм эмгэнэлтэй бөгөөд гашуун түүхийг бид цаашид давтах ёсгүй. Тиймээс хатуу хяналттай сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийн тулд нийслэлийн АН-ын зүгээс 44 залууг илгээсэн. Хамгийн гол нь бид асар их мөнгө, эрх мэдлийн эсрэг явж байгаа. Ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна. 

Миний аав төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эх оронч З.Дорж амьд ахуйдаа "хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян хэмээн" хэлсэн яруу найрагч байсан.

Миний аав малчдын мал хулгайд алдагдахад өөрийнхөө машинаар гараад малын хулгайчидтай тэмцдэг байсан. Харин би төсвийн хулгайчидтай тэмцэхээр нийслэлийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм.

Бид дөрвөн жилийн хэлэх үг, хийсэн ажилтай хүчтэй сөрөг хүчин байх болно. Ухаантай сонголт хийнэ гэдэгт бид итгэж байна. 

"АН-Д БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЬЕ. НАМАЙГ ХҮН ТООДОГ НАМ БАЙДАГ ЮМ БАЙНА"

АН-ын гишүүн Ө.Эрдэнэболд: 

-Миний хувьд хуваариа бизнес хийдэг. Яагаад энэ намд орж, сонгуульд нэр дэвших болсныг хүмүүс гайхаж байх шиг байна. 

Ер нь бол биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Миний хувьд нас 40 гарч, биеэ, гэрээ засчихсан. Өөрийн гэсэн тодорхой бизнестэй болсон. Одоо улс орны эрх ашгийн төлөө явах ёстой гэсэн миний дотоод үзэл бодол бий. 

Нууж хаахгүй хэлэхэд би АН-д дөнгөж саяхан орсон. АН-ынхан намайг нийгэмд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг, хүмүүсийн дэмжлэг авдаг учраас албан ёсоор урьсан. АН-д баярлалаа гэж хэлье. Намайг хүн тоодог нам байдаг юм байна.

"СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛОЛТОЙ БҮСЭД НЭР ДЭВШСЭН"

 

АН-ын гишүүн, Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг: 

-Миний бие энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр шийдсэн. Т.Батцогт дарга өмнө нь "манай намд хэн ч элсээд, нэр дэвшиж болно" гэж хэлж байсан. Би бол үүний нэг жишээ. Иргэдийн өмнөөс хуралд сууж буй хүмүүс намын цүнх баригчид биш байх ёстой. Иргэдийн төлөө тэмцэж чадах хүмүүс иргэдийн төлөөлөгчийн хуралд байх ёстой. Өнөөгийн намын систем цүнх баригч, хамаатангийн систем байгаа. Үүнийг жаахан ч гэсэн өөрчлөх хэрэгтэй. 

Миний хувьд алслагдмал, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололтой бүсэд нэр дэвшсэн. Улаанбаатар хотод зарим газартаа аз жаргалтай амьдарч байгаа байх. Зарим газар нь маш хөгжилгүй байна. Ер нь тухайн газарт нь хөгжлийг авч очвол заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй. Алслагдмал газарт хотын соёл, гэгээрлийг хүргэх хэрэгтэй. Энэ тал дээр илүү анхаарч дуугарах болно. 

Би хэзээ ч улстөрч болно гэж боддоггүй. Би бол улстөрч биш, чөлөөт уран бүтээлч. Өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг хүн. Нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлч хүн уран бүтээлдээ шүүмжилж байдаг. Би үүний дуу хоолой байсаар ирсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 11 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 15 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 20 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 25 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 27 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 50 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 51 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 52 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 54 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 54 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 55 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 56 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 35 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 15 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 17 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 43 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 47 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 2 цаг 54 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 5 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 29 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ...
Top