x

Х.Тэмүүжин: 2023 оны Төсвийн гүйцэтгэл чинь эрүүгийн хавтаст хэрэг шиг юм болчихсон байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдааны төгсгөлд МУ-ын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 2023 оны Төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцэх ёстой байсан боловч парламент ажлаа хийгээгүйн улмаас шинээр байгуулагдсан парламент хоёр жилийн өмнөх Засгийн газрын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин дараах саналыг гаргав.

Х.Тэмүүжин: 

-Гишүүдийн ярьж байгаагаар 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан чинь эрүүгийн хавтаст хэрэг шиг юм болчихсон байна. Гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй маш олон үйлдэл, баримт яригдаж байна. Олноороо нийлээд ууж идсэн асуудал яригдаж байна. Хамтарсан Засгийн газрын өнгөн дээр ийм зүйлийг өөгшүүлж болохгүй. Үнэхээр хариуцлагын асуудал ярья гэж байгаа бол одоо энэ тогтоолын төслийг батлахгүйгээр намрын чуулган луу шилжүүлэх хэрэгтэй. Ажлын хэсгийнхээ дүгнэлтийг гаргаж, ярьж хэлэлцээд хариуцлага тооцъё. Хариуцлагаа сайжруулах, төсвийг илүү үр ашигтай байлгах чиглэлээр арга хэмжээ авах ёстой бол энэ тогтоол дотор тэр бүхэн чинь бичигдэж орох ёстой. Тэгэхгүй бол "нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдэг шиг яаруу сандруу, ажил хэрэгч бус зүйл болох нь.

Г.Дамдинням гишүүн, Х.Ганхуяг гишүүн, Б.Энхбаяр гишүүний санаачлагыг дэмжиж байна. Гэхдээ хариуцах эзэн нь буруу байна. Одоо байгаа Засгийн газрын асуудал биш, хоёр жилийн өмнөх Засгийн газрын асуудал шүү дээ.

Д.Амарабясгалан:

-Төсвийн гүйцэтгэлийг хаврын чуулганы дараах чуулганаар хэлэлцэх хуультай тул намрын чуулган руу шилжүүлэх боломжгүй. Хэрвээ Х.Тэмүүжин гишүүний саналаар явбал ээлжит бус чуулганаа үргэлжилнэ гэсэн үг.

Ингээд 2023 оны Төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 54 нь  дэмжиж, 55 гишүүн татгалзсанаар тогтоолын төсөл батлагдсангүй.

Гэвч УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь "Би дэмжиж санал өгсөн боловч төхөөрөмж ажилласангүй. Санал хураалтыг дахин явуулж өгнө үү" гэснээр санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалгав. Дахин санал хураалтаар 58 гишүүн дэмжиж, 51 гишүүн эсэргүүцсэнээр 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоол батлагдлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 19 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 23 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 28 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 33 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 35 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 58 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 59 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 1 цаг 0 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 1 цаг 2 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 1 цаг 2 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 1 цаг 3 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 1 цаг 4 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 43 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 23 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 25 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 51 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 55 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 3 цаг 2 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 13 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 37 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ...
Top