x

Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн 2017 oны нэгэн судалгаа байна. 2018 онд нэг их дээрдсэн гэж бодохгүй байна. Юу гэхлээр Монголын хүн амын дунд тандалтын санал асуулга явуулаад үзтэл 78 хувь нь бухимдалтай явдаг дүн гарчээ. Энэ бол бага биш тоо. Хүн амын дийлэнхи нь. Хэрэв 3 сая хүн амдаа хуваагаад үзвэл лав хоёр саяас элбэг давна. Тэдний 60 хувь нь тайван замаар тэмцэж, төр засагтаа үгээ хэлж бухимдлынхаа шалтгааныг засуулна гэсэн итгэлтэй бол 10 хувь нь маш ноцтой, бүр түгшмээр хариулт өгчээ. Ердөө л галдан шатаана, баячуудын хаусуудыг үнсэн товрого болгоно гэсэн байх юм. Тэр 10 хувийг нөгөө 78 хувьдаа тооцоод үзвэл лав 200 мянгаас давсан хэт даврагчид цагийг анан хорслоо тайлах тэмцэлд босоход бэлэн зэхээстэй явдаг ч юм шиг.

Тээр жил, “2008.07.01” гээч гайт үзэгдлийг тэр дор нь дарж аваагүйсэн бол тэр үймсэн, доргисон, хилэгнэсэн залуус урагшаа “аян”-д гарч, Энх тайвны гүүр даван Зайсан руу чиглэх байсан гэдэгт би огтоос эргэлздэггүй юм. Өмнөхөн нь Киргизэд Бакиевын авилгачин-“ардчилагч” дэглэмийг нурааж түүнийг хөөж явуулахдаа “хяргас” ахан дүүс маань нийслэлдээ төвхнөөд байсан баячууд ба эрх ямбатны хаус, сууц, эдлэн газруудыг хуу тонож, түймэрдэж, үймсэн дүр зураг 2008 оны наадмын өмнө Улаанбаатарт нүүрлээгүй байсан гэж үү хэмээн би боддог юм.

Гэхдээ тэр галдан шатаана хэмээн заналхийлсэн “10 хувь” маань хувийн ба гэр бүлийн явцуу атаархлаа шударга ёсны төлөөх тэмцэл гэж ойлгоод, бүр сүсэглээд итгэчихсэн явж байгаад хэргийн учир, далд аюул оршино.

Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч одоо ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн. Шударга ёс тогтоочихлоо гээд л УИХ-ын ээлжит сонгуулиар итгэл өгдөг – 1992, 2000, 2016, ямагт МАН ялж үнэмлэхүй олонхи болж байсан сонгуулиуд. Нийлүүлээд тооцоод үзвэл чилийсэн 12 жил. Бусдад нь АН-ынхан бужигнуулжээ гэж тооцъё. Тэр 12 жилдээ шударга ёсоо тогтоохгүй, төр-засгаа зөв сонгохгүй яасан хэрэг вэ гэсэн асуулт ямагт ээрдэг. АН дангаараа засагласан 4 жил л (1996-2000 он) байна. Бусдад нь экс-коммунистууд ямагт оролцсон хамтарсан засаг тогтож байжээ. 

Ингэхэд хэн тэрхүү 78 хувийг чухам бухимдуулаад, гол буруутнаар нь хэн хэн тодроод байгаа хэрэг вэ? Бидний орой дээр засагласан төр-засаг хэмээн бүдүүн тоймоор хариу хэлэхээ ч байчихжээ. Шууд л МАНАН гэсэн нэг мангасыг заачихдаг. Олигархи гээд тодотгол залгачихдаг. МАНАН нь ард иргэдээ тоносон юм уу, ард иргэд нь тонуулсан юм уу, ямар ч л гэсэн тэр галдан шатаах хонзон өвөрлөсөн “10 хувь”-ийн үздэгээр саарал ордны хавьд л үл үзэгдэх, гарт үл баригдах бүлэг хүн байх шиг. Би бол НАМ хэмээх хүн сүрэг гээд нэрлэчихсэн. Буруутнаар нь улс төрийн намын гаж буруу тогтолцоог (гишүүний тоог олшруулах эрүүл бус уралдаан, гишүүний үнэнчийн шалгуур) нэрлэчихсэн. НАМ хэмээх хүн сүрэг төрийн жинхэнэ албыг замруулдаг, завхруулдаг, нэр хүндийг нь балладаг гээд би заачихсан.

Гэхдээ гол буруутан нь яг НАМ ч бас биш юм аа. Гол буруутан нь хүн хэмээн бодгаль биеийг олж төрөөд, ардчиллын жилүүдэд эрх чөлөөтэйгөө залгасан, асар их боломжин дээр суугаа МОНГОЛ ХҮН Та өөрөө гээд би нэрлэмээр санагдлаа. Та бол 28 жилийн турш асар их боломжин дээр зайдлан сууна. Гэм нь 28 жилийн алтан сайхан тэр цаг үеэ үр дүнгүй өнгөрөөлөө. Одоо ч өнгөрөөж байна. Зах дэлгүүр, лангуу, чингэлэг олныг нээж, хэдэн зуун мянгуулаа зах тойрч амьдрахаас өөрөөр 28 жилд овойж оцойтлоо бүтээсэн юм бидэнд өөр юу байна? 

Хүн чинь адгууснаас юугаараа ялгаатай вэ? Сэтгэдэг боддог, хөгждөгтөө байдаг юм. Адгуустай юугаараа адилхан бэ? Иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг, унтдагтаа байдаг юм. Тэгвэл энэхүү 28 жилд адгууснаас ялгарах чанараа бага хөгжүүлээд, адгуустай ижилсэх чанараа түлхүү эрх чөлөөтэй хөгжүүлсэн, эдэлж хэрэглэснээрээ монголчууд дэлхийд товойж харагдах болох нь.

Хорин найман жилд аль ч улс орон, ард түмэн сэвхийтэл босч өндийгөөд, хөгжөөд, хөгжил нь жигдрээд ирдэг юмсанж. Дэргэдээ байгаа тэрбум хол давсан Хятадыг хар. 1990-ээд оны эхээр нээлттэй, ардчилсан улс болоод Та бид Хятад руу аялалд гарсан. Худалдаа өргөн хийсэн, хийж ч байна. Хятадууд тийм олуулаа яаж өөрчлөгдөв? Ердийн хар ухаанаар бод. Гудамжинд нусаа нийдэг, шүлсээ хаядаг, тамхи татдаг хятад хүнгүй болтлоо соёлжиж гэгээрчихжээ. Гэтэл 28 жилд гуравхан сая монголчууд хэр хөгжив? Харьцуулаад үз.

Та нарыг (нөгөө 78 хувь) бухимдуулсан, Та бүхний аж амьдралыг бусниулсан, Монгол Улсыг доройтуулсан, мөнгө хөрөнгө, байгалийг нь ховх сорсон гадаадын гаднын нэг ч улс, хорлон сүйтгэгч байхгүй. Монголчуудыг албадаж шахаж, дарамжталж ядууруулсан, амьдралыг нь түйвээсэн гадаадын нэг ч дайсан түрэмгийлэгч энэ 28 жилд Монголд халдаж орж ирээгүй байна. 

Чухам бид л, Та бид өөрсдөө өөрсдийгөө, өөрийгөө сүйрүүлэн доройтуулж, түүндээ цухалдан боож үхэх гэж яваа нь тэр юм. Та бидний 28 жилийн турш явуулсан шударга сонгуулийн дүнд бүрдсэн тэр төр-засгууд бол Та бидний бүтээл болохоос Төрийн ордон руу “76 нөхөр” дайрч ороод, эсвэл гадаадын дайснууд тавиул маягаар хүчээр очуулсан, эсвэл дайрч ороод суучихсан нэгээхэн ч тохиолдол азаар гараагүй юм. 

Та бидний сонголт- ухаалаг сонголтын байж байгаа төрх нь тэр. Нэгэнтээ сонгуулиар сонгогдоод гараад ирсэн тэднийг галдан шатаах тухай тэр “10 хувь” бодож явдаг бол тэр чинь төрийн эсрэг гэмт хэрэг болно. Тэр шатаагдах заналхийлэлд өртөж яваа гэмгүй, шударга, улс төр-олигархиас хол өчнөөн төчнөөн иргэн, гэр бүл тэр Зайсанд чинь бас байгаа учраас тэднийг гайтуулах хорон санаа өвөрлөвөл бүр эрүүгийн гэмт хэрэг болно. 

Хамгийн энгийн наад захын логик ийм байна: Таны амьдралыг, гэр орныг чинь очиж түйвээсэн нэг ч капиталист, нэг ч улс төрч, нэг ч гадаадын дайсан байхгүй. Та болон Таны амьдралын төлөө Та хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээнэ гэдэг нь юуны өмнө хэвийн тайван амьдрах нөхцлөө Та өөрөө бүрдүүлнэ. Та өөрөө ажиллана, Та өөрөө мөнгөн хуримтлалтай болно, Та өөрөө өөрийгөө зөв авч явна. Та архидахгүй байх ёстой, Та эрүүл байх ёстой. Товчхондоо бол Та мөнгөтэй байх ёстой. 

Өөрийн буруугаас ядуурсан, архины балгаас амьдралаа үрсэн, залхуу, ажил үл хийгч, ажил гологч, алтан цагаа алдагч, энэ бүхэн чинь нөгөө “10 хувь” гэдгийг бүрдүүлэгч, тэдний өс хонзонгийн үндсэн шалтгаан нь ердөө тэр. Үндсэн шалтгаан нь өөрт нь байна. 

Хувь заяаны эрхшээл гэдэг юм монгол хүнд угаасаа байхгүй болчихсон. Ардчилал бүх хүнийг тэгшитгээд тавьчихсан учраас атаархал, хорсол, бухимдал, тэнэглэл нь хавтгайдаа ил гараад ирсэн, түүнийгээ хаана ч, хэнд ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр илэрхийлэх эрх нь нээлттэй, тэр эрх нь “78 хувь”, түүний “10 хувь” болж илэрч байна. 

Буруутныг тэд зааж нэрлэж чадна, тэгэхдээ хувийн голдуу зовлонгоо тоочно. Төр-засгаасаа боль, одоо тэг ингэ гэдгийг сонсох ч дургүй. Ажил эрхлэх, ардчилал хоёр нь холилдчихсон учраас дураа хүрвэл ажиллана, дургүйгээ хүрвэл хаяна, таслана, тэмцэнэ, босно. Золбирох эрх нь бас тэдэнд бий. Шатгүй уруудах эрх нь бас нээлттэй. 

Тэгэхлээр ийм логик байна: энэхүү “78 хувь”, түүний “10 хувь” өөрсдийгөө өөд нь татах талаар бага ч боловч сэтгээч, өөрийгөө ба үр хүүхдээ хөгжүүлэх талаар бага ч болов ажиллаад үзээч. Үнэхээр хөгжиж болохгүй бол босч тэмцээч, эхлээд өөртэйгөө!

Монголчуудын хамгийн харамсмаар 28 жилийн алдагдал энэ эрчээрээ үргэлжилсээр байх уу? XXI зууны их өрсөлдөөнд сөхөрч унах уу? 

Д.Баярхүү /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 1 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 1 цаг 45 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2 цаг 9 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 22 цаг 36 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 22 цаг 58 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top