Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийг энэ сарын 30 хүртэл сунгасан байна.
Элсэлтийн бүртгэлийг энэ сарын 12-25-ны хооронд Е-Монголиа системээр зохион байгуулж эхэлсэн юм.
Энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд төрсөн хүүхдийг бүртгэж байна.
“И Монгол академи”-ийн захирал н.Мягмарнаран ингэж ярилаа.
Mongolian National Radio · Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийг сунгав
Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой юм байна.