x

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, хэлтсийн дарга нар, 1-34 хорооны  Засаг дарга, “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын удирдлагууд, Тохижилт үйлчилгээ хариуцан ажилладаг 3 компани, ногоон байгууламж хариуцсан ААНБ-ын захирлуудтай танхимаар болон цахимаар хуралдлаа.

Дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 14 хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн 34 хороог 8 блок болгон хувааж, их цэвэрлэгээний аяныг өрнүүлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд, 

  • Автобусны буудлууд,

  • Хөшөө дурсгалууд,

  • Гүүрэн байгууламжууд,

  • Нийтийн эзэмшлийн талбайд тавигдсан сандал болон хашаа хайс зэргийг хөөстэй угаалгаар угааж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг тодорхой хуваарийн дагуу хийхээр төлөвлөсөн юм.

Иймд өнөөдрийн хурлаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Их цэвэрлэгээний 14 хоногийн аяны хүрээнд ЗДТГ-ын хэлтсийн болон хороодын Засаг дарга нар, 276 хэсгийн ахлагч, “Баянгол шинэ өргөө”, дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд,  Олон нийтийн байцаагч нар болон ААН-үүд, СӨХ-д ямар чиг үүргийн хүрээнд ажиллах талаар мэдээллүүд өгч, тулгамдаж буй асуудлуудаа ярилцлаа.

Их цэвэрлэгээний хүрээнд,

  • ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хариуцаж авсан хороодын цэвэрлэгээнд хяналт тавих,

  • Хороод иргэд, ААНБ-уудаа нийтийн их цэвэрлэгээнд гаргаж байгууллагын орчин, хашаа, гудамжны хог хаягдлыг цэвэрлүүлэх, тээвэрлүүлэх,

  • “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн 40 үйлчлэгч, авто замын угаалга хийдэг хоёр, хог тээврийн хоёр авто машиныг тогтмол ажиллуулах,

  • Дүүргийн хэмжээнд найман нэрийн барааны дэлгүүр болон баар цэнгээний газрууд, ААНБ-уудыг үүд хэсгээ угаах, орчны 50 метр газрын цэвэрлэгээг хийлгэх ажлыг зохион байгуулах,

  • СӨХ-д нийтийн эзэмшлийн зам талбай, орчныг цэвэрлэх, орц шат, хонгилоо цэвэрлэх, орцны гэрэлтүүлгийг бүрэн болгох, үүнд хологдох хэлтсүүд давхар хяналт тавьж ажиллах юм.  

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрсэн авто болон явган зам, хашаа хайс зэргийн судалгааг гарган нэгтгэж байгаа бөгөөд хурлын үеэр хороодоос ирүүлсэн мэдээллүүдийг тодруулж, нэн яаралтай тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. Энэ үеэр хороодын дарга нарын зүгээс,  

  • Авто болон явган замын эвдрэлүүд ихэссэн,

  • Сургууль, цэцэрлэгийн орчмын хог ачилтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Их цэвэрлэгээний дараа буюу 4-р сарын 15-аас дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 10 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 41 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 24 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 34 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top