x

Төв болон туслах, хороолол дундах эвдрэлтэй замуудыг засварлаж, тэмдэг тэмдэглэгээ хийнэ

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.04.02) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.   Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 11 үүрэг даалгавар өгсөн. Дээрх үүрэг даалгаврын ес нь 100, хоёр нь 90 хувь, нийт 98,1 хувийн хэрэгжилттэй байна.

Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн хэмжээнд хурд сааруулагч, тэмдэг, хайс, хашлага нэмэгдүүлэх шаардлагатай байршил, зардлын судалгааг гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн хэмжээнд 11 цэгт, 876 метр хашаа, 292 ширхэг тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагатай гэсэн судалгаа гарсан ба холбогдох төсвийг шийдвэрлэсэн. Мөн “Нарны хороолол”, “Алтай хотхон”-ыг холбосон явган хүний гүүрэн гарцын тэмдэг тэмдэглэгээ, хашлага хийх, явган хүний замын зураасыг арилгах үүргийг өгсөн.  Энэ үүрэг даалгаврын хүрээнд явган хүний замын зураасыг арилгах ажлыг 4-р сарын 20-ны өдрөөс эхлэх бол гүүрэн гарцын тэмдэг тэмдэглэгээ, хашлага хийх талаар Нийслэлийн замын хөгжлийн газарт албан бичиг хүргүүлсэн. Одоо түр хайс хашлага байршуулахаар ажиллаж байна.    

Гол болон туслах замуудад нөхөөс хийлээ

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр эвдрэл үүссэн замуудад нөхөөс хийх байршил, зардлын задаргааг гаргаж танилцуулахыг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэст өгсөн. Тэгвэл дүүргийн хэмжээнд,

  • Гол болон туслах зам дагуу нөхөөс хийх шаардлагатай 258,

  • Нөхөн сэргээлтийн ажил хийх хоёр,

  • 12 хорооны 32 байршилд 250 нүх,

  • Нөхөөс хийх 70 цэг байна гэсэн судалгаа гарсан байна.

Мөн Хасбаатарын гудамжинд гарсан 20 эвдрэл, Энэбишийн өргөн чөлөөнд гарсан 8, Хувьсгалчдынгудамж, Зурагтын замд гарсан 26 нүхийг тус тус зассан байна.   

Дүүргийн татвар бүрдүүлэлт 91 хувьтай байна

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Татварын хэлтсээс энэ оны эхний улирлын татварын орлогын бүрдүүлэлт болон хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө. Дүүргийн Татварын хэлтсээс улс, нийслэл, дүүргийн төсвийг бүрдүүлэх  төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Ингэснээр энэ оны нэгдүгээр улиралд улсын төсөв 104, нийслэлийн төсөв 89, дүүргийн төсөв 91 хувиар тус тус биелсэн байна. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу 3890 иргэнд орон сууцны, 1837 иргэнд сургалтын төлбөрийн буцаан олголтыг олгосон.  Түүнчлэн нийт 244 татвар төлөгчид танхимаар болон цахимаар таван удаагийн сургалт зохион байгуулсан гэсэн мэдээллийг өглөө.   

Шар усны үерээс сэргийлэх ажлын хүрээнд 15 хорооны 11900 мкв талбайг цэвэрлэлээ

Дүүргийн Засаг дарга өнгөрсөн шуурхай хуралдаанаар шар усны үер болон хөрсний ус, халиа тошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох хэлтсүүдэд өгсөн.  Энэ ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Баянгол шинэ өргөө” хамтран нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 15 хорооны 11900 мкв талбайг цэвэрлэсэн байна.

Эрт илрүүлэг, үзлэг оношилогоо 63.3 хувьтай байна

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлгийн аянд дүүргийн иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор  дүүргийн Засаг дарга “Эрт илрүүлж, эрт эмчилье” аяныг хоёрдугаар сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулах захирамжийг гаргасан. Энэ аяны хүрээнд 2-р сарын 1-ээс 3 сарын-25-ны хооронд 34 хорооны 2735 иргэн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан байна.
 

Ингэснээр эрт илрүүлгийн үзлэг оношилгоо, шинжилгээнд дүүргийн 156,376 иргэн буюу нийт хүн амын 63.3 хувь нь хамрагдаж Нийслэлдээ тэргүүлсэн үзүүлэлтэй байна.  

Мөн нийт 34 хорооны 100 албан хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаас өнөөдрийн байдлаар 42 нь үзлэг оношилгоонд хамрагдсан. Иймд хамрагдалтыг сайжруулах үүднээс ӨЭМТ-үүд дээр шинжилгээг авхуулах зохион байгуулалт хийж ажиллаж байна гэсэн мэдээллийг дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өглөө. Энэ үеэр дүүргийн Засаг дарга эрт илрүүлгийн ажлыг эрчимжүүлэхэд холбогдох хэлтэс, албад болон 34 хорооны Засаг дарга нар анхаарч ажиллах, хорооны алба хаагчдыг эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд оруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

 Их цэвэрлэгээний аянд иргэд, ААНБ, СӨХ-дыг идэвхтэй оролцохыг уриалж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээ, ачилтыг сайжруулах, бүх нийтийн их цэвэрлэгээний 14 хоногийн аяныг зарласан. Үүнтэй холоотойгоор Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал, угаалга цэвэрлэгээний аяныг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж гарсныг Шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Захирамжийн хүрээнд, СӨХ-д нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууцны хороолол, тоглоомын талбай, аж ахуй нэгж байгууллагууд орчны 50 метр талбайн цэвэрлэгээ, угаалгыг хийх бол цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан ААНБ-ууд  хөшөө дурсгал автобусны буудал, сандлууд, хашаа хайсыг хөөстэй угаалгаар угаах зэрэг арга хэмжээ авна. Мөн цэвэрлэгээний    үер гарсан хог хаягдлыг холбогдох газрууд яаралтай ачиж тээвэрлэхийг үүрэг болгосноос гадна дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, өрийн өмчит компаниуд, боловсролын байгууллага, СӨХ, иргэдийг идэвхтэй оролцуулахад Уриалж ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.   
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга хэд хэдэн зүйлийг онцолсон. Тухайлбал, дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гээс нарийвчилсан тодорхой төлөвлөгөө гаргаж танилцуулах, 4, 5-р сардаа багтаан 34 хорооны иргэдэд эко боловсрол олгох сургалт зохион байгуулах, Эко клуб, нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлэх. Мөн гэр хорооллын зарим өрхийг ЭКО нойлтой болгох, дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дээврийг нь дулаалах төслийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор гэр хорооллын хороодын Засаг дарга нарыг холбогдох мэдээллийг гаргаж өгөх шаардлагатай гэв.   

Шуурхай зөвлөгөөний үеэр Дүүргийн Засаг дарга Ө.СУМЪЯАБААТАР дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,

  • Дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө дагуу 43 байрласан ТҮЦ-ийг нүүлгэх, гарааш чөлөөлөх ажлыг 14 хоногийн хугацаанд буюу 4-р сарын 15-ны дотор хийж дуусгах,

  • Дүүргийн хэмжээнд 11 цэгт, 876 метр хашаа, 292 ширхэг тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагатай гэсэн судалгааны хүрээнд шаардлагатай төсвийг шийдсэн тул энэ ажлыг яаралтай дуусгах,

  • Төв зам болон туслах зам, хороолол дундах эвдрэлтэй зам засварын ажлыг яаралтай эхлүүлэх,

  • Дүүрэгт хийгдэх хрөнгө оруулалтын ажил 4-р сарын 15-ны өдөр эхлэхтэй холбоотойгоор холбогдох хэлтсүүд иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах,

  • Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрг даалгаврын хүрээнд Хүүхэд, багачууд, оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох тооцоо судалгааг хийж танилцуулах;

  • Сургуулийн газар олголтын тлаархи судалгааг гаргаж танилцуулах,

  • Гандантэгчэнлин хийд болон 22-р хороонд дахин төлөвлөлтийн ажил хийгдэхтэй газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцуулах,

  • “Бөмбөгөр”, Хархорин худалдааны төвийн гадна, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөрөлгүй худалдаа эрхэлж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх, ил задгай худалдаа хийлгэхгүй байхад анхаарч ажиллах,

  • Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, чанар, хүнд сурталтай холбоотой иргэдийн ирсэн гомдлын дагуу холбогдох газар, хэлтсүүдтэй уулзалт зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 37 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 52 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 51 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 1 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top