x

Баянгол дүүргийн 34 хорооны Хамтарсан багийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо

Баянгол дүүрэг “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-аас өнөөдөр аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хамааралтай болон хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх, тэдэнтэй ажиллах ажлын арга барилыг эзэмшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор нийт 34 хорооны Хамтарсан багийн гишүүдтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, 1-34 хорооны Засаг дарга, хороодын хамтарсан багийн гишүүд оролцлоо. Уулзалтын үеэр:

  • “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аяны танилцуулга,

  • Баянгол дүүргийн Цагдаагийн газраас Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл,

  • “2023 оны кейс шийдвэрлэлт, Хүүхэд хамгааллын талаар” дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал нар мэдээлэл өгсөн бол “Хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн үүрэг” сэдвээр Доктор Б.Жавзанхүү сургалт зохион байгууллаа.

Хороодын хамтарсан багийн зүгээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан  сэргийлэх, талаар олон нийтэд зориулсан сургалт, нөлөөллийн ажил, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох, нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх зэрэг шаардлагатай ажил үйлчилгээг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд цаашид,  

  • Хүүхдийг болзошгүй осол гэмтэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах;

  • Иргэн, аж ахуй нэгж, байгууллага хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хяналтын камерыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажил зохион байгуулах;

  • Хүүхдийг цахим халдлага болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;

  • Насанд хүрээгүй хүнийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх утга бүхий видео шторк бэлтгэж, сургуулийн цахим хуудас, олон нийтийн сүлжээнд байршуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах зэрэг сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, хүүхэд гэр бүлд тавих хараа хяналтыг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулах, мөн тус туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг сар бүр тогтмол зохион байгуулж ажиллахаар боллоо.






iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 23 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 38 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 54 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 37 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 47 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top