Баянгол дүүрэгт энэ онд 52 байршилд зөвшөөрөлгүй баригдсан, орчны бохирдол ихээр үүсгэдэг 780 гаруй гараашийг буулгахаар төлөвлөгөөнд тусгасан. Энэ ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн 12, 34-р хороо, 14, 15, 16, 17-р байрны орчимд 230 гараашийг буулгаж эхэллээ. Дээрх чөлөөлсөн талбайд оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан тохижилтын ажил хийх юм.