x

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр "Баянгол цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.  

Шуурхай зөвлөгөөний эхэнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нийт 14 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 86,4 хувьтай байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утсыг цэгцлэх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахын үүрэг болгосон.

Дээрх ажлын хүрээнд 11-р хороо, Хувьсгалчдын гудамжинд шон дээгүүр дамжсан 400м шилэн кабель утсыг цэгцэлсэн бол 16-р хороо, Энэбишийн хөшөө орчмын ил гарсан цахилгааны тэжээлгүй кабель утсыг тастаж авсан бол дүүргийн хэмжээнд 18 шон тагжуулсан байна. Мөн өнгөрсөн шуурхай зөвөлгөөнөөр дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн Татварын хэлтэс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 106 хувь, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 94 хувь, дүүргийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 103 хувиар тус тус биелүүлсэн байна.

Шуурхай хуралдааны үеэр холбогдох хэлтсийн дарга нар дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явц байдал, хаврын мод тарилтын төлөвлөгөө, дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлт, гарааш буулгалт болон газар чөлөөлөлтийн ажлын явц, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн Боловсролын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв болон Цагдаагийн газрын мэдээллийг сонслоо.

 

Түүнчлэн энэ удаагийн дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, "Ногоон хот-Иргэдийн оролцоо" хаврын мод тарих бүх нийтийн аяны хүрээнд "Баянгол цэцэрлэгт хүрээлэн"-д болсон бөгөөд энэ жилийн хаврын мод тарилт Баянгол дүүрэгт тавдугаар сарын 11-нээс 19-ний өдрүүдэд болно. Иймд дүүргийн Удирдах ажилтнуудад хаврын мод тарилттай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар өгсөн юм. Баянгол дүүрэгт 2024 онд нийт 160 байршилд 23050 ширхэг мод, 18,100 м2 талбайд зүлэгжүүлэлт, 58,550 ширхэг цэцэг тарихаар төлөвлөн бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт Удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,

  • Дүүргийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах,

  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд далд болон ил зогсоол хийх байршлуудын судалгааг гаргах,

  • Дүүргийн төрийн байгууллагуудад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэх ажлыг эрчимжүүлэх,

  • Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах,

  • Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлыг бүх атанд эрчимжүүлэх,

  • Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг яаралтай зохион байгуулах,

  • Тавдугаар сарын 14-нд дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах,

  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мол тарих арга хэмжээнд харьяа байгууллага, иргэд , ААНБ-уудыг оролцуулах,

  • 2025 оны орон нутгийн хөгжлийн сан"-гаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал асуулгад иргэдийг оролцуулах,

  • Гэр хорооллын гуу жалга, алсын замуудад түүвэр хог ихтэй байгааг анхаарч, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 29 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 43 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 53 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top