x

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Баянгол дүүрэгт өчигдөр (2024.05.21) Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн"-ий нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Батбаяр, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Д.Чимэдцэрэн, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал болон бусад эмч, эмнэлгийн ажилчид болон иргэд оролцлоо.

Энэхүү “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний гол зорилго бол иргэд олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлж эрүүл ирээдүй, эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

 
Тус арга хэмжээний хүрээнд иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл, эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Жишээлбэл:

  • Боловсролын байгууллагад суурилан хүүхдийн эрүүл мэндийн хяналт тандалт, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

  • Хүүхэд залуусын утаат болон электрон тамхины хэрэглээг багасгах, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар олон талт арга хэмжээ авч ажиллах,

  • Хүн амд үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавх, нөөцийг бүрдүүлэх,

  • Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх,

  • Дасгал хөдөлгөөн, нийтийн биеийн тамираар хичээллэхийг уриалах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Дүүргийн хувьд иргэдийн эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор олон төрөлт тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулах, ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ахмадын хөгжлийг дэмжих таван төв нээх, хүүхэд залууст зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбайг нийт 19 байршилд нээх зэрэг олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байна. Цаашдаа иргэдийн эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих олон ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах гэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 18 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 33 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 32 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 цаг 42 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top