x

Ө.СУМЪЯАБААТАР: Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.06.18) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 11 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.9 хувь байна.  Тухайлбал, дүүргийн Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын санал асуулгыг  06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал иргэдээс цаасан хэлбэрээр авахыг үүрэг болгосон. Дээрх хугацаанд 2874 иргэн санал асуулгад хамрагдсан байна.

Мөн тендер сонгон шалгаруулах ажиллагаанд удаа дараа оролцогчгүй цуцлагдаж байгаа ажлуудад анхаарч, гүйцэтгэгч байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, оролцогчгүй ажлуудад холбогдох чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад урилга хүргүүлэхийг үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд

  • Гэрээ байгуулан ажлаа эхлэхээр төлөвлөсөн гүйцэтгэгч байгууллагуудтай тухай бүр уулзан ажлаа эрчимжүүлэн дуусгах талаар бүх шатны хуваарийн дагуу чиглэл өгсөн.  

  • Тендер зарлагдсан оролцогчгүй болсон ажлуудад гүйцэтгэгч  байгууллагад урилга хүргүүлэн худалдан авах ажиллагааг дахин зарласан гэсэн мэдээллийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр өглөө.

ДЭЭВЭР ЗАСВАРЫН АЖИЛ 40 ХУВТАЙ БАЙНА

Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг өгсөн. Энэ онд дүүрэгт нийт 28 байршилд зам засвар шинэчлэлийн ажил хийхээс өнөөдрийн байдлаар Энэбишийн өргөн чөлөө, Хасбаатарын гудамжны авто замын засварын ажил эхэлсэн. Дүүргийн хэмжээнд нийт 21 байршилд авто зогсоол хийхээр төлөвлөснөөс 3 байршилд энэ ажил эхэлсэн. Мөн 53 байршилд явган хүний зам, шат хийхээс 14 байршилд энэ ажил дууссан. Нийт 49 байрны дээвэр засахаас 40 хувь нь хийгдсэн. 41 байрны цахилгаан шат зсварлахаас 8-ыг нь засаж гурван байрны цахилгаан шатыг шинэчлэх ажил эхэлсэн. 76 байршилд тохижилт, тоглоомын талбай хийхээс 7 байршилд энэ ажил дууссан. Гэрэлтүүлэг, камер,   фасад гээд бусад ажлууд хугацаандаа хийгдэнэ гэсэн юм.


36 БАЙРШИЛД 716 ГАРААШ ЧӨЛӨӨЛЖ 12888 М2 ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа газар чөлөөлөлтийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ нийслэл, дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийт 36 байршилд 716 гарааш буулгаж, 12888 м2 талбайг чөлөөлсөн бол  30 байршилд 14580 метр хашааг буулган газар ашиглалтыг сайжрууллаа.

Мөн 7 байршилд 62 ТҮЦ чөлөөлсөн бол 3 байршилд 5 өргөтгөлийг албадан буулгаж, газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зорчигчийн зам талбайг нэмэгдүүлсэн гэсэн юм.

ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АРАВ ГАРУЙ АЙЛ БАЙНА

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө. Ингэхдээ Улсын онцгой комиссоос шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах үүрэг даалгавар өгсөн. Энэ ажлын хүрээнд үерийн эрсдэлтэй цэгүүдэд шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг байршуулах, үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол зохион байгуулах, гарц, урсцыг нээж, хяналт тавьж ажиллаж байна.

Манай дүүргийн хувьд үерийн эрсдэлтэй бүсэд 10 гаруй айл байгаа. Гэвч эзэд нь нүүхгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн, Сэлбэ, дунд гол доторх лаг шаврыг цэрэвлэх ажлыг хийж байна.

Мөн энэ долоо хоногт дуу цахилгаантай аадар бороо орно гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгсөн учраас бүгд сонсор сэрэмжтэй байж болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллаарай гэв.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар  дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлэх, ингэхээ гүйцэтгэгч компаниудтай уулзаж газар дээр нь очиж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн нийслэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үрэг даалгаврын хүрээнд Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах  үүрэг даалгаврыг өглөө.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 57 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 15 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top