x

“Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Чехийн Прага хотод нээнэ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой 2025 онд тохионо. Ойн хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болов.

Энэхүү албан ёсны гэрээнд “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тус үзэсгэлэнд Монгол Улсын анхны төрт улс Хүннүгийн үеэс эхлэн Их Монгол Улс, Бурхны шашны дурсгалуудаас багтсан цогц бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох юм.

Чингис хаан Үндэсний музейгээс 2023 онд Францын Нант хотноо “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” үзэсгэлэнг зохион байгуулсан. Тус үзэсгэлэнг таван сарын хугацаанд 250 мянга гаруй хүн үзэж, Монголын түүх, соёлын дурсгалтай танилцжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг Монголд буцаан авчирсан бөгөөд 2025 оноос Чехийн Үндэсний музей, аравдугаар сард Щвейцарын Цюрих хотын “Ритберг” музейд дэлгэсний дараа Канад, АНУ-д гаргана.

Чехийн Үндэсний музей 1818 онд байгуулагдсан, 20 сая гаруй үзмэртэй. Энэ нь тус улсын музейн сан хөмрөгийн 30 гаруй хувь нь аж. Нийтдээ 300 гаруй судлаач, мэргэжилтэн ажилладаг, Европтоо томоохонд тооцогдох энэ музей жилд 1.5 сая гаруй хүнд сан хөмрөгөө толилуулдаг. Тэгвэл тус музейд Монголын холбогдолтой 2500 гаруй үзмэр байдгаас 50 хувь нь шашин шүтлэг, үлдсэн нь монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой аж. Эдгээр дурсгалыг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей хамтран “Чех дэх Монголын өв” номыг бүтээхээр ажиллаж байна.

“Чингис хаан” үзэсгэлэн таван сарын турш олны хүртээл болно. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 6 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 23 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 6 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 16 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 40 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top