Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ савлагаатай цэвэр ус худалдан авахаар 4 065 600 000 төгрөгийн тендер зарлажээ.
Дараах төрлийн савласан усыг авахаар тендерийн материалд тусгасан байна.
- 1 " Багц-1. Савласан цэвэр ус 0.5л "
- 2 " Багц-2. Савласан цэвэр ус 1.5л "
- 3 " Багц-3. Савласан цэвэр ус 5л "
- 4 " Багц-4. Эрдэст ус 0.5л "
- 5 " Багц-5. Нүүрс хүчлийн хий агуулсан байгалийн эрдэст ус 1л "
- 6 " Багц-6. Рашаан 1.25л "
- 7 " Багц-7. Баллонтой цэвэр ус 18.5л "
Тендерийн баримт бичиг дурдсанаар 0.5л-ээр савласан усыг биеийн хүчний дунд болон хүнд ажил хийдэг ажилчдад, 1.5 л-ээр савласан усыг ээлжийн ажилчдад, 5 л усыг 24 цагаар ажилладаг ажилчдад өгөх бол рашааныг ходоод, гэдэсний эмгэгтэй хүмүүст олгох гэнэ.