x

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлнэ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ХЭҮК, “Тэгш Нийгэм холбоо” ТББ хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх, үр нөлөөг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сургалтыг энэ сарын 17-18-нд зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулж, хүний эрхийн хамгаалагч бэлтгэх зорилготой сургалтад хамрагдсан оролцогчид нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлд мэдээлэл цуглуулан тусгаж, УИХ-д мэдээлэл хүргэх чадамжтай болох юм. Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба сүүдэр илтгэл”-д НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төсөл хэрэгжих 2 жилд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэлд санал солилцох чиглэлээр ХЭҮК-той хамтран ажиллана.

Дээрх сургалтаар хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн олон улсын гэрээ, хүний эрх ба жендер, хүүхдийн эрх ба хамгаалал, хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, ХБХЭ-ийн талаарх конвенц ба Сүүдэр илтгэл, Монгол Улсад өгсөн зөвлөмж сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтыг өгчээ. Тухайлбал, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг “Хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг”-ийн талаар танилцуулахдаа, “Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. ХЭҮК нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага” гэдгийг онцолсон юм. Тэрбээр, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоо чухал. Иргэний нийгэм нь эрх нь зөрчигдөж буй хүний эрхийг хамгаалах, шаардлагатай тусламжийг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг учир хүний эрхийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж байдаг” хэмээжээ.

“Тэгш Нийгэм холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Энхбуянт “Хөгжлийн бэрхшээл нь зөвхөн тухайн хүний асуудал мэт ойлгож, хүлээн авдаг хандлага нийгэмд байдаг нь өрөөсгөл ойлголт. Учир нь ямар нэг байдлаар аль нэг чадвараа алдсан бол хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тодорхой хамаардаг гэсэн утгаараа нийгмийн асуудал юм” гэв.

ХЭҮК-ын орон нутаг дахь албан хаагчид, “Тэгш Нийгэм холбоо”, “Нийгмийн түншлэлийн холбоо”, “”Хүүхэд, хөгжил, шийдэл”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Түгээмэл хөгжил”, Тэргэнцэртэй иргэдийн холбоо” зэрэг ТББ-ын төлөөлөл сургалтад хамрагдаж, гэрчилгээ гардан авчээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 35 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 1 цаг 45 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 10 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top