x

ХОВД: Торх улааны хүн чулуун хөшөө

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Ховд сумын нутаг, Торх улаан гэх ууланд нүүдэлчдийн булш, хиргисүүр хөшөө дурсгал олон бий.

Тодруулбал, Торх улаан уулын хойт бэлд хоёр хүн чулуун хөшөө оршино. Үүнийг нутгийн иргэд Торх улааны хүн чулуун хөшөө гэж нэрлэдэг.

Энэ хүн чулуун хөшөөний нэг нь 323 см, нөгөө нь 279 см өндөр юм.

Газар хэвтэж буй хөшөөнд хүний нүүр, нүд, хамар, уруул зэргийг мэдэгдэм дүрсэлсэн байдаг. Мөн хоёр мөрийг маш тод товойлгон сийлсэн байна. Гарыг цээж орчимд нийлүүлэн ямар нэг зүйл барьж байгаагаар урлажээ. Энэ нь цаг хугацааны явцад их баларч бүдгэрсэн юм.  

Түүнчлэн дөрвөлжин хашлага чулуун байгууламж дотор босгосон тус хөшөөнд малгай, хүний нүүр, нүдийг арвай хэлбэртэй дүрсэлсэн байдаг. Мөн шулуун хамар, уруул ам зэргийг дүрсэлсний зэрэгцээ гарыг цээж орчимд нийлүүлэн домбо хэлбэрийн сав барьж байгаагаар урлажээ. Бас түүний доор сэлэм дүрсэлсэн байна.

Уг хөшөө нь дүрслэлийн техник, хэмжээний хувьд Монголд төдийгүй Төв Азид олдсон хамгийн томд тооцогдох хүн чулуун баримал гэдгээрээ онцлог юм.

Анх 2008 оны наймдугаар сард Ховд их сургууль, Монгол Алтай судлалын хүрээлэн, Томскийн их сургуулийн судлаачид Ховд, Эрдэнэбүрэн сумын нутагт археологийн хайгуул судалгаа хийхдээ олжээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 12 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 54 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 4 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 29 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top