Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд зочид буудал, дэн буудлын барилга байгууламжид төлөвлөгөөт шалгалт зохион байгуулахдаа 541 барилга байгууламжийг хамруулан, 3385 зөрчлийг илрүүлснээс 20.2 хувийг газар дээр нь арилгуулжээ.
Бусад зөрчлийг арилгуулахаар 362 гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 162 мэдэгдэл, таван танилцуулга, 12 зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг болон галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн зургаан иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгуулийн шийтгэл оногдуулсан байна.