x

"Офицер" хорооллын газрын маргаанаас болж 120 айл байрандаа орж чадалгүй таван сар болжээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд Амгалан төрөх эмнэлгийн чанх урд 3,050 айлын 29 блок, 16 давхар баригдаж буй "Офицер" хорооллын захиалагч нар өнөөдөр "Үндэсний Мэдээллийн Төв"-д мэдээлэл хийлээ.

Тус хороолол 2021 оны нэгдүгээр улирлаас захиалга авч, 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөсөн ч одоог хүртэл байрандаа орж чадахгүй байгаа юм. Эхний байраа ашиглалтад оруулсан боловч 120 айлын захиалагчтай байрыг нь улсын комисс хүлээж авахгүй байгаа аж.

Хохирогчдын төлөөлөл: 

-"Энэ хорооллыг "Таун констракшн" барьсан. Бидний ойлгосноор компани болон газар өмчлөгч иргэнийн маргаанаас болоод нэг хүний гарын үсэг дутуу учраас улсын комисс хүлээж авахгүй байна. Үүнээс болж 120 айл, өрх байрандаа орж чадалгүй таван сарын нүүр үзлээ. Аргаа бараад энэ асуудлаар иргэд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой уулзсан.

П.Сайнзориг дарга өнгөрсөн бямба гаригт үүрэг өгсөн ч ямар нэг арга хэмжээ аваагүй. Шаардлагатай бол "Нөхөрлөл" төрийн бус байгууллагыг татан буулгах талаар ч ярьсан. 

Уг нь бидний ойлгож буйгаар ямар ч маргаангүй газар орон сууц барих ёстой. Энэ байрнаас хэд хэдэн байр барихаар барилгын ажил нь явагдаж байгаа. Улсын комисс хүлээж авахгүй бол цаашлаад 1,000 гаруй өрх хохирох эрсдэл бий. Барилга нь бэлэн болсон хэрнээ айлаа оруулахгүй байгаад гомдолтой байна. Аргаа бараад хэвлэлийнхэнд хандлаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 5 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 48 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 58 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 23 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top