x

СЭЛЭНГЭ: 5 зүйлийн үсгээр хавсаргасан манж хэлний тайлбал толь бичиг хадгалагдаж байна

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн Сан хөмрөгч Б.Цолмонбаатараас тус номын санд хадгалагдаж байгаа ховор ном зохиолын талаар тодрууллаа.

 -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймгийн нийтийн номын санд нэн эртний болоод ховор ном зохиол бий юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд өнөөдрийн байдлаар Францын алдарт зохиолч Жюль Верний зохиол хүүхдийн адал явдалт “Арван таван наст капитан” ном уйгуржин монгол бичгээр анх гарч байсан хэвээрээ хадгалагдаж байна. Энэхүү номыг Улсын хэвлэлийн газраас 1968 онд хэвлэн гаргасан байдаг.   

Мөн Монголчуудын эртнээс тахиж шүтэж, эрхэмлэж дээдэлж ирсэн хөлгөн судар гэгддэг Жадамба судар бий. Энэ судрыг модон бараар барлаж бичсэн байгаа. Уг судрыг жинхэнэ буюу хуулбарласан эсэхийг шинжилж судлуулахаар мэдээллийг нь Соёлын өвийн төв рүү хүсэлт илгээсэн байгаа.

 

Жадамба судар Ганжуурын хамгийн эхний боть буюу билиг барамидын аймагт багтдаг Шагжаан чадагч Бурхан багшийн айлдсан хоосон чанарын тухай номлодог монголоор “Найман мянгат” нэрт судар юм.

Энэ судар байгаа орон газарт өвчин зовлон, муу зүйлс оршдоггүй хэмээн Монголчууд дээр үеэс гэр орон, сүм хийддээ шүтээн болгон залж байсан уламжлалтай юм.

 

Мөн манайд 5 зүйлийн үсгээр хавсаргасан манж хэлний 3 боть тайлбал толь бичиг хадгалагдаж байна.

 

Түүнчлэн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, судлаач Ж.Самбуу агсны 1944 онд хэвлүүлж байсан “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал” ном монгол бичгээр хэвлэгдсэнээрээ хадгалагдаж байгаа. Уг ном нь нүүдлийн бэлчээрийн аж ахуйд түшиглэн бичсэн бүтээл.

Нэн эртний болон ховор ном зохиолыг дотор нь хосгүй үнэт ховор, нэн ховор, ховор гэж ангилдаг. Хосгүй үнэт ховор төрөлд алт, мөнгөөр урлаж бүтээсэн нэн эртний бүтээл ордог. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 39 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 56 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 39 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 49 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 13 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top