x

Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмж өглөө

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээ ОБЕГ-т боллоо.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсын ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикума, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон төслийн багийнхан оролцсон юм.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эхний шатанд газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, хүчитгэлийн норм дүрэм боловсруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааны ажлууд хийгдэж, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмжийг нийлүүлсэн. Харин хоёрдугаар шатанд Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв болон Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвүүдэд орчин үеийн дэвшилтэт технологи болох “Virtual reality” төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэдийг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд орчин үеийн техник техологийг ашиглах боломж бүрдэж байна” гэсэн юм.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмжөөр дамжуулан иргэд, сурагчид гэртээ, сургууль дээр, гадаа гэсэн гурван сэдвийн хүрээнд газар хөдлөлт болсон үед тулгарч болох эрсдэлийг бодитоор хиймэл орчинд мэдрэх, хариу арга хэмжээ авах мэдлэг, мэдээлэлтэй болох боломжтой боллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 18 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 35 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 17 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 27 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 52 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top