5-12 насны хүүхдэд зориулсан Alpha Kids үйлчилгээ шинэчлэгдэж, ээж аав нар хүүхдийнхээ дата хэрэглээг зохицуулах боломжтой боллоо.
SKYtel аппликейшнийн Үйлчилгээ - Alpha Kids цэс рүү орж, үйлчилгээнд бүртгэлтэй дугааруудыг харах боломжтой ба ард нь байх FOCUS MODE тохиргоог асаах болон унтрааснаар таны хүүхдийн дата асаж эсвэл унтарна.
Та Alpha Kids үйлчилгээнд бүртгүүлж, өөрийнхөө утаснаас хүүхдийнхээ датаг тохируулан, төвлөрөх цагийг нь бий болгоорой.
Үйлчилгээнд нэгдсэнээр хүүхдүүд ээж, аавтайгаа үнэгүй ярихаас гадна эцэг, ээж аавын дугаарын цэнэглэлт болон төлбөр төлөлт бүрд хүүхдийн дугаарт нэмэлт дата багцууд идэвхэжнэ.
Alpha Kids үйлчилгээний давуу тал юу вэ?
- Өөрийн утаснаас хүүхдийнхээ датаны хэрэглээг зохицуулах боломжтой
- Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 30,000₮ болон түүнээс дээш төлбөр төлөлтөд хүүхдийн дугаарт 5GB – 5 хоног
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 14,000₮-өөс дээш цэнэглэлтэд хүүхдийн дугаарт 3GB – 5 хоног
- Хүүхдийн дугаар Alpha Kids үйлчилгээнд бүртгэлтэй хугацаанд үйлчилгээний хоног хязгааргүй
- Хүүхэд ээж, аавтайгаа үнэгүй ярих боломжтой
- 256kbps хязгааргүй дататай
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Хүүхэд тань СКАЙтелийн хэрэглэгч бол тусгай дугаарт аав ээжийнхээ утасны дугаарыг илгээж үйлчилгээнд бүртгүүлнэ. Скайтелийн шинэ хэрэглэгч болох бол төрсний гэрчилгээтэйгээ үйлчилгээний салбарт ирээд дугаараа сонгож, ALPHA KIDS үйлчилгээнд бүртгүүлээрэй.
Санамж:
- Хүүхдийн дугаараас хүсэлт илгээхэд эцэг эхийн дугаараас 30 минутын дотор хүсэлтийг баталгаажуулснаар үйлчилгээнд бүртгэнэ.
- Нэг дугаарт хамгийн ихдээ 3 хүртэлх ALPHA KIDS-н дугаар бүртгэх боломжтой.
- Эцэг эхийн дугаарын бүртгэл дутуу тохиолдолд бүртгэгдэх боломжгүй байна.
Үйлчилгээний үнэ, тариф хэд вэ?
Та HiData, SKYphone 3.0 үйлчилгээнээс сонгон Alpha Kids үйлчилгээнд бүртгүүлээрэй.