x

Хууль бус хайгуулаар хүрэл зэвсгийн үед хамаарах эд зүйл илрүүлж, худалдахаар завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас зургаадугаар сарын 10-14-нд 300 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131
  • Өмчлөх эрхийн эсрэг 92
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 47
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг найм
  • Авлига, албан тушаалын зургаа
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг тав
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон хүний амьд явах эрхийн эсрэг дөрөв болон мөнгө угаах гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн албаны шаардлага хангаагүй иргэнийг ахлах мэргэжилтнээр томилж, ажиллаагүй үеийн цалинг олгон давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Б, захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Ч.Б,  багийн иргэдийн нийтийн хурлын дарга Б.Б, үнэлгээний хорооны гишүүн У.Э, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Ж.Э нар нь аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй “Ө” ХХК-ийг шалгаруулж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дорнод аймгийн прокурорын газраас “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэлтсийн дарга Д.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус компанид бараа худалдан авсан гэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн, төлбөрийг өөрийн хамаарал бүхий компанийн данс руу шилжүүлж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас сумын засаг дарга Б.Б, сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хоршоо хөгжүүлэх сангаас нэр бүхий иргэдэд зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Э.Ц нь хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул хийж Монголын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтох үе буюу хүрэл зэвсгийн үе /НТӨ-III-I мянган/-д хамаарах эд зүйлийг илрүүлэн, иргэн С.Т, Т.Г нартай бүлэглэн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах, зуучлахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн нэг /Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх/, 25.5 дугаар зүйлийн нэг /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуулчлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 22 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 39 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 21 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 31 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 56 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top