Монгол улсын ТОП100 аж ахуйн нэгжийн нэг Ариг банк харилцагчдаа улам ойртож Хан-Уул дүүрэг И-Мартын урд байрлах “Акояа резиденс” барилгын Б блок 1-р давхарт “Акояа” шинэ салбараа нээлээ. Нээлтийн тууз хайчлах ёслол 2024 оны 06 сарын 14-нд болж харилцагч үйлчлүүлэгчдийн төлөөлөл болон Ариг банкны удирдлагууд оролцсон юм.
Мөн нээлтэд зориулан зөвхөн “Акояа” салбарт 2024 оны 06 сарын 14-нөөс 07 сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд дараах урамшууллыг зарласан байна.
Үүнд:
- Дотоодын карт үнэгүй
- Хугацаатай хадгаламж нээлгэвэл хадгаламжийн дэвтэр үнэгүй
- Зээлийн шимтгэл 0 төгрөг
- “Эргэлтийн хөрөнгийн зээл” болон “Хөрөнгө оруулалтын зээл”-ийн сарын хүү 1.5%-1.7%
- 100,000 төгрөгөөс дээш дүнгээр хугацаатай хадгаламж нээлгэсэн эхний 200 харилцагчид 10,000 төгрөгийн урамшуулалтай.
Тус салбар нь Даваагаас Баасан гарагуудад 09:00 - 17:00 цагийн хооронд банкны үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. Ташрамд дурдахад Ариг банк Эргэлтийн хөрөнгийн зээл, Хөрөнгө оруулалтын зээл болон Автомашин худалдан авах зээлийн бүтээгдэхүүндээ урамшуулал зарласан байгаагаас гадна та тус салбараар үйлчлүүлэн хугацаатай хадгаламж нээлгэж “Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой ажээ.
Салбар нэгжийн талаар болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг
24/7 7070 1001
www.arigbank.mn сайтуудаас тус тус авна уу.