Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч нар Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Дээрх багийн эмч нар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өрх, сум, тосгоны эмч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
3 өдөр үргэлжлэн явуулж буй онол, дадлага хослон энэхүү сургалтаар зүрх судасны үндэсний телемедицины программ хангамж болох МнКардио программтай хэрхэн харьцаж, үзлэг хийх мэдлэгийг олгож, сургаж, дадлагажуулж байна.
Сургалтыг “Монгол Улс дахь зүрх судлал, зүрх судасны мэс засал ба телемедицин МОН/007” төслийн хүрээнд явуулж байгаа юм.
Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 23 дахь жилдээ хэрэгжиж байгаа 5 дахь шатны төсөл юм байна.
Сэлэнгэ аймгийн ЭМГ, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байгаа дээрх сургалт өнөөдөр үргэлжилж байна.