x

“УБТЗ” ХНН шинэ зүтгүүрээ хүлээн авлаа

Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-аас нийлүүлэх гол замын 5 шинэ зүтгүүрийн эхний зүтгүүрийг “УБТЗ” ХНН хүлээн авлаа.

1990 оны эхээр Япон улсын Засгийн газраас авсан Мон-П1, Мон-П2 гэж нэрлэдэг хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл өр болох 83.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг манай Засгийн газар хариуцаж, улмаар энэ хэмжээгээр Оросын тал “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тавиад байсан юм.

Энэ асуудлыг тус нийгэмлэгийн хувь эзэмшигч монголын  талын саналын дагуу шийдэж, УБТЗ-ын дүрмийн санг өсгөх хэлэлцээрт 2023 оны 6 дугаар сард хувь нийлүүлэгч талууд гарын үсэг зурснаар УБТЗ-ын дүрмийн сан 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тус нийгэмлэг өргүй болсон.

Оросын тал нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх өөрийн талын 83.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтдаа дүйцүүлж гол замын 5 шинэ зүтгүүр нийлүүлэхээр тохирсны дагуу ийнхүү эхний ээлжийн зүтгүүрээ нийлүүлж байна. Дараагийн зүтгүүрүүд Улсын баяр наадмаас өмнө орж ирснээр УБТЗ-ын зүтгүүрийн паркийн хүчин чадал нэмэгдэж, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад үлэмж ахиц өөрчлөлт гарах юм.

2ТЭ25Км серийн орчин үеийн өндөр хүчин чадалтай энэхүү гол замын зүтгүүр нь 4500 тонн ачаа татах хүчин чадалтай бөгөөд эдгээр 5 зүтгүүр орж ирснээр ийм серийн 27 зүтгүүртэй болох юм гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 50 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 7 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 49 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 59 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 24 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top