Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 2024 оны 5 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвийн орлого 43213.1 сая төгрөг буюу 135.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Сэлэнгэ аймгийн төсвийн орлого 16829.2 сая төгрөг буюу 144.7 хувийн гүйцэтгэлтэй, сумдын төсвийн орлого 26383.9 сая төгрөг буюу 130.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
2024 оны 5 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн зарлага 35438.5 сая төгрөг буюу 56.7 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Үүнээс аймгийн төсвийн зарлага 10395.3 сая төгрөг буюу 63.6 хувийн гүйцэтгэлтэй, орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага 22780.1 сая төгрөг буюу 63.08 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сумдад 4665.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг шилжүүлсэн байна. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн гүйцэтгэл 600.6 сая төгрөг буюу 72.7 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.