x

Д.Алтангэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрхийн уурхайчдад өгсөн амлалтдаа хүрээгүй

Хэнтий аймгийн Бэрхийн уурхайчдад амлалт өгч, итгэлийг хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залхаалт болон үүнтэй холбоотой асуудлаар тус уурхайчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал тус уурхайд ажиллаж байгаад амь хохирсон хүмүүсийн ар гэр, иргэдийн төлөөлөл асуудлыг нь шийдэхгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ талаар ар гэрийнхний Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл "Бэрхийн уурхай 1999 онд “Монголросцветмет” нэгдлийн харьяа байж байгаад Монголын Засгийн газрын талд бүрэн шилжүүлсэн байдаг. Улмаар Төрийн өмчийн үйлдвэрийн газар 1999 онд байгуулагдсан. Гэвч 2004 онд менежментийн хувьчлалаар хувьчлагдаж, 2007 онд "Бэрх уул" ХК болсон.

Энэ хугацаанд эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн төлөөллийн асуудлыг шийдэж өгнө гэж Монгол Улсын Засгийн газраас гурван удаа Ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь бидний асуудал шийдэгдээгүй тул шүүхэд хандсан. Захиргааны хэргийн гурван шатын шүүхээр олон жил явсны эцэст 2022 оны аравдугаар сард хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газар хариуцах ёстойг даалгасан шийдвэр танилцуулсан юм. Гэтэл энэ үүргээ манай Засгийн газар огт биелүүлсэнгүй.

Бид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гомдож байна. Энэ хүн Бэрхийн уурхайчдын ар гэрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж санал авсан ч хэлсэндээ огт хүрээгүй. 

Өөрийнхөө талаар хэлсэн амандаа хүрдэг, андгай тангараг өргөсөн бол заавал биелүүлдэг гэж ярьдаг хэрнээ Л.Оюун-Эрдэнэ бидэнд гай болсон уу гэхээс биш тус болоогүй.

Бид уг асуудлыг яаралтай шийдэж өг гэж энэ хүнээс гуйгаагүй. Хууль, журмын дагуу шийдвэрлэх хүсэлтэй. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу хоёр удаа Ажлын хэсэг байгуулагдахад хуурамч бүрэлдэхүүнээр ирц бүрдүүлж, сайдын тушаалд байхгүй хүнийг орууллаа. 

Эдгээр хүмүүсийг танихгүй байна, бидэнд танилцуулаач гэхэд Халамж, Үйлчилгээний хэлтсийн дарга гэж н.Мянганбуу гэж танилцуулсан. Гэтэл энэ хэлтсийн жинхэнэ дарга нь Ц.Энхболд гэж хүн байдаг. Энэ мэтээр хуурамч ирц бүрдүүлж буйд их гомдолтой байна.

Тийм учраас бид Улсын Их Хурал (УИХ)-ын байнгын хороо болон дэд хороонд нийтийн сонсголын наймдугаар зүйл болон УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 26 болон 28 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхий сонсгол хийх тухай хүсэлт гаргасан. Гэвч чуулган хуралдахгүй нэрийдлээр бидний хүсэлтийг авч хэлэлцээгүй.

Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаад Л.Оюун-Эрдэнэ их нөлөөлсөн гэж бид хардаж байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой сонсгол хийх талаар уулзаж ярилцах хүсэлтийг гурван удаа тавьсан боловч огт тоосонгүй. 

Сүүлдээ  зөрчил гаргасан нэрийдлээр Төрийн ордонд орох эрхийг минь хязгаарлалаа. Үүнээс үзвэл нэр бүхий 112 иргэнийг залхаах байдлаар зохиомлоор хуурамч ажлын хэсэг байгуулж, уг асуудлыг шийдвэрлэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлж байна.

Аргаа бараад Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж тус комиссын гишүүн С.Дондовтой уулзаад асуудлаа ярилцсан. Өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүн Ц.Мөнхцэцэгт хүртэл хандсан. Маргааш сүүлийн хурлаа хийх тул бидний асуудлыг шийдвэрлэх боломж үлдээгүй гэж тайлбар өглөө.

Хэдийгээр энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй байгаа ч бид асуудлыг орхихгүй. Шинээр бүрдэх УИХ-д ч нээлттэй сонсголыг хуулийн дагуу явуулж өгөөч гэдэг хүсэлтээ тавина.

Шүүхээс Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн шийдвэр нь гарчихсан тул дахин хандах боломжгүй. Иргэд маань шүүхэд хандвал бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд, улсын тэмдэгтийн хураамжаа хүртэл цуглуулсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайдаас болж бид шүүхэд ч хандах эрхгүй явж байна.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Л.Оюун-Эрдэнэ сайд нөлөөлсөн гэж бид үздэг. Шүүгчид шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэлтээ танилцуулсан. Тийм учраас шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 32 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 31 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 41 мин Номын хураангуй: The Power of the Other 20 цаг 6 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top