x

Хугацаат цэргийн алба хаагч зам тээврийн осолд өртөн амь насаа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч тавдугаар сарын 30-ны 21:40 цагийн үед нас барсан мэдээлэл гараад байгаа. 

Үүнтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбаатар мэдээлэл хийлээ. 

Д.Энхбаатар: 

-"Төв аймгийн Цээл суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зам тээврийн осолд өртөн харамсалтайгаар амь насаа алдсан асуудал гарсан. Үүнд дотоодын цэргийн байгууллагын хамт олон маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Зам тээврийн осолтой холбогдуулан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Дотоодын цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдолтой асуудалд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгалт явуулж байна. 

Цахим орчинд маш олон илт худал мэдээлэл явж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн алба хаагчийг тусгай ажилд томилуулан ажиллуулдаг. Энэ ажлын хүрээнд явсан. 

Түүнээс биш дотоодын цэргийн штабын дарга, удирдлагын зүгээс ямар нэгэн хувийн ашиг сонирхол хөөж, хувийн ажилдаа хугацаат цэргийн алба хаагчийг ажиллуулсан тохиолдол байхгүй. Дотоодын цэргийн байгууллага зөвхөн хууль тогтоомжийг чанд мөрдлөг болгодог. Дахин хэлэхэд хувьдаа ажиллуулсан гэх асуудал илт худал мэдээлэл. 

Хугацаат цэргийн алба хаагчийг бригадын генерал, дотоодын цэргийн штабын дарга томилж ажилд явуулаагүй. Энэ бол тухайн анги байгууллагынхаа дотоод аж ахуйн ажлыг хийж явсан. Тухайн цэргийн ангид өөрсдийн гэсэн туслах байгууллага байдаг. 

Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. Дотоодын цэргийн байгууллагаас нууж хаасан юм байхгүй. Хугацаат цэргийн алба хаагч хэзээ ч өөрөө машин барьж явахгүй. 

Хэн нэгэн хүний хувийн ажлыг хийх үйл ажиллагаа байхгүй. Тэр компанитай тухай ангийнхаа туслах ажлыг дэмжих зорилгоор ажиллаж байсан. 

05 дугаар ангийн нэг ахлагч, найман хугацаат цэргийн алба хаагч ажил гүйцэтгэж байсан. Нас барсан цэрэг 2023 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан. 

Ар гэрийн төлөөлөлтэй уулзаж, бүх боломжит үйл ажиллагаагаар дэмжиж, Монгол ёс заншлын дагуу талийгаачийг хөдөөлүүлэхэд цэргийн байгууллага оролцож байгаа. 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай заасны дагуу ахлагчийн таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж, оршуулгын зардлыг ар гэрт нь олгоно. 

Дотоодын цэргийн байгууллага, хувь хүний нэр төрд халдсан, илт худлаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд явж байна. Хугацаат цэргийн алба хаагч замын ажил хийх боломжгүй. 

Цахим сүлжээнд ойлголтын зөрүүтэй мэдүүллүүд явж буйгаас миний хамгийн онцолж ярих гээд байгаа зүйл нь хэн нэгэн этгээдийг нотолгоогүйгээр, дотоодын цэргийн байгууллагын нэр төрд халдсан зүйл ярьж байна. 

Дотоодын цэргийн ангийн даргын хувийн ашиг сонирхлын зүйл байхгүй. 05 дугаар анги улсын онцгой объектыг хамгаалах чиг үүрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 46 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 46 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 56 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 20 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top