x

Х.Нямбаатар: Гэр хорооллын дахин төлөвлөлт нэртэй зүйлийг бүгдийг нь зогсооно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ. Үүний тулд тойрог хурдны зам, их багтаамжийн, олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэх ёстой гэв. 

Х.Нямбаатар: 

-"Эхний ээлжид байнгын ажиллагаатай зогсоолууд болон зогсоол байгуулах боломжтой байршлуудыг судална. “Зогсоол” хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ.

Бид гурван зүйл дээр анхаарч байж, түгжрэлийг хумих боломжтой. Хамгийн түрүүнд нийтийн тээврийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргалд үүрэг өгсөн.

Саяхан Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчидтэй уулзаад нэмэлт санхүүжилт гаргахаар болсон. Тэдний зүгээс алдартай хоёр замын газар чөлөөлөлтийн мөнгийг нь гаргая гэлээ. Хоёрхон замын газар чөлөөлөлтөд 90 тэрбум төгрөг шаардлагатай байсан. Энэ мөнгийг бид гаргаж чадахгүй. Гэвч зорилгоо биелүүлэхийн тулд банкнаас санхүүжилт өгөхөөр боллоо. 

Хоёрдугаарт нийтийн тээврийн өөр хоорондын логик холбоосыг нарийн судалж өгөхөөр шийдвэрлэсэн. Өмнө нь 2006 онд ЖАЙКА-гийн судалгаанаас хойш дахиж шинэчлэгдээгүй. 

Мөн "Зогсоол" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоор ахлуулсан баг хоёр долоо хоног тутамд энэ асуудлаар мэдээлэл хийж байя. Тодруулбал 15 дугаар хороололд нийт тэдэн далд зогсоол хийчихвэл өнөөдрийн байдлаар гадаа хонож буй машиныг далд оруулах юм байна гэсэн тооцоог хийх хэрэгтэй.

Хамгийн аймшигтай нь хотын төвд зогсоол барих асуудал хүндрэлтэй байна. Саяхан Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байрыг нураагаад барьсан барилга нь гаднаа нэг ч машины зогсоолгүй. Одоо ийм барилгын зөвшөөрөл өгөхгүй. Барилга барих зөвшөөрөл өгч болно. Тэгвэл дотроо бүх машинаа багтаах боломжтой байдлаар шийдэх хэрэгтэй байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй бол нэг ч барилгын зөвшөөрөл олгохгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн нэртэй зүйлийг бүгдийг нь зогсооно. Хотын төвийн "А" зэрэглэлд хуучин байрыг нураагаад 16 давхар барилга барьж болно. Тэгвэл дөрвөн тал руугаа гарцтай, дотроо гурван давхар зогсоолтой байх шаардлага тавина" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Миний Нийслэл одоо ногоон байгууламжууд л хэрэгтэй байна! (127.0.0.1)
    Их дэлгүүрийн урд байранд дунд барилга барина гэхийн! Тэнд байшин барих ямарч зай талбай үлдээгүй шүү!!!! Улаанбаатар хотод нэг ч барилга шинээр барихгүй гээд бсн ЯАСАН БЭЭЭ!!!
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Дандаал тэгнэ ингэнэ гэх. Ажилаа хий, оршин суугчдад ашигтай ажил хий.
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • ard (127.0.0.1)
    hogiin ulaanbaatart amidrahgvi bvh vl hodlohoo zaraad gadaadqr amidrahaar yvla xezeech iim hogiin hotod amidrahgui
    2024 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 25 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 42 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 25 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 35 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 59 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top