Улс, нийслэлийн төсөв болон олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар энэ онд Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг шинэчилж, цэвэр бохир усны шугам сүлжээг өргөтгөнө.
Мөн нийслэлийн авто замын 75 хувийг хучиж, ус зайлуулах шугамыг шинэчлэн, Сэлбэ, Дунд голын даланг хүчитгэнэ.
Эдгээрийг хийхийн тулд олон хоногоор зам хаах шаардлага үүсэх учир бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар уриаллаа.