x

Морингийн даваанд баригдаж байгаа 5-8 сая тонн хог хаягдал устгах үйлдвэр ус, эрчим хүчийг хэмнэнэ

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар Морингийн даваанд хог хаягдлын ландфиллийн байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг барьж буй. Уг үйлдвэрийг энэ оны III улиралд ашиглалтад оруулах юм байна.

Үйлдвэр нь ландфиллийн байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрджээ.

Хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр газарт булшилж, хадгалдаг инженерийн байгууламжийг ландфилл гэдэг бөгөөд хог хаягдал төвлөрсөн цэгт байгуулдаг байна. Хот суурин газраас нэг жилийн дотор гардаг тоо хэмжээнд үндэслэж дунджаар 30-50 жил хог хаягдал дарж булшлахаар тооцоолж ландфиллийн талбайг төлөвлөдөг аж.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардаг. Үүний 20-30 хувь нь барилгын хог байна.

Ландфиллийн байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 5.5-8.5 сая тонн хог хаягдал хүлээн авах хүчин чадалтай болох бөгөөд хүлээн авсан хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгана.

Түүнээс гадна жилд 175,000 тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой болно.

Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл. 

Бусад хог хаягдлыг ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар ажиллаж байна.

Ландфиллийн байгууламж болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглах машин техникийг шинэчлэх ажлын хүрээнд нийт 29 нэр төрлийн машин техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн” гэж ярилаа. 

Түүнчлэн БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” компанийн төлөөллүүд Морингийн даваа, Нарангийн энгэр дэх хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч буй асуудлыг судлахаар манай улсад иржээ.

Морингийн даваанд баригдаж байгаа тус үйлдвэр нь хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох зэрэг давуу талтайг онцлов.

Улаанбаатар хотод төвлөрсөн гурван хогийн цэг бий. Тухайлбал Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хогийн цэг аж. Тус хогийн цэг Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс дунджаар 2,348 тонн хогийг хүлээн авдаг бөгөөд энэ нь хотын хэмжээнд үүсэж буй нийт хогийн 62 орчим хувийг эзэлдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 43 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 53 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 17 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top