x

Үндэсний номын сангийн шинэ салбар уншигчдаа хүлээн авч эхэллээ

Үндэсний номын сангийн шинэ салбар өчигдөр нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ. 1951 онд байгуулагдсан Төв номын сан 73 жилийн дараа шинэ салбартай болж байна. 

Шинэ салбарыг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, шинэ номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл өргөлөө. Түүнчлэн эрдэм номыг дээдэлдэг ардын уламжлалаа даган, хүүхдүүдээ номын сайн нөхөр болгон хүмүүжүүлж, оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө хүн бүр сэтгэл, зүтгэл гаргахыг уриалав.

Ерөнхийлөгч мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, 99 ширхэг “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг тус номын санд өргөн барилаа.

2008 онд Үндэсний номын сангийн иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар шавыг нь тавьж, 2014 оноос барьж эхэлсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа бүтээн байгуулалтын явцтай танилцан, ажлаа эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгч байв.

Анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалттай барилгыг 1951 онд  ашиглалтад өгч байснаас хойш 73 жилийн дараа салбар номын сангийн шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буйг тус номын сангийн захирал Б.Ичинхорлоо нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тодотгосон юм.

Тэрбээр, “Өнөөдөр монголчуудын оюун санааны ертөнцөд том баяр болж байна. Монголчууд номыг оройдоо залж хүндэтгэдэг ард түмэн. Монгол хүний оюун санаа бадран ассан, хүчирхэг хэвээр байна. Шинэ номын санг бүтээж өгсөн Монголын нийт татвар төлөгч, үе үеийн төр засгийн тэргүүн, ард түмэндээ талархал илэрхийлье. Шинэ байрандаа 534 мянган орчин үеийн номыг нүүлгэн авчирсан. Хүүхэд, ахмад настан, гэр бүл, харааны болон тулгуур эрхтэн, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байна. Мөн эрдэм шинжилгээний танхимаа цахимаар ажиллуулна. Үргэлж ширгэшгүй ундаргатай байдаг сан хөмрөгөө улам арвижуулж, шинэ номын сангийнхаа үүд хаалгыг нээж байна" хэмээв.

Үндэсний төв номын сан шинэ номын сандаа 534 мянган орчин үеийн ном, бүтээлийг шилжүүлж, харин төв байраа гурван сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэгдэхүүн, ном хэвлэл бүхий Эрдэм шинжилгээний номын сан болгох юм.

Шинэ номын сан орчин үеийн техник, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой аж. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан, уншигчдад тав тухтай орчин нөхцөл бүрдүүлж, бүх насны уншигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх юм. Мөн хурал, зөвлөгөөн, үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхимтай аж.

Шинэ номын сан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд, Сэлбэ голын баруун эрэгт байрлаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top