x

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айлуудад нийслэлийн 600 гаруй нэгж талбарт газар олгоно

Өнгөрөгч 2023 оны долдугаар сард нийслэлд буусан үерийн гамшгийн дараа үерт өртсөн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны айлуудыг нөхөн олговортойгоор орон байраар хангах ажлыг зохион байгуулах үүргийг нийслэлийн удирдлагууд холбогдох байгууллагад хүргүүлсэн юм байна.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой комисс, Газар зохион байгуулалтын албанаас дээрх хороодын үерийн аманд буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдлийг дахин хүргүүлж байна. Өнгөрсөн онд дээрх хороодын 255 айл өрх үерт автсан бөгөөд эдгээр айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байжээ.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 614 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа бөгөөд 116 айл өрх нь газар эзэмших зөвшөөрөлгүй байгааг холбогдох байгууллагаас хэллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсээс үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхийн объектыг үнэлж төвийн долоон дүүргийн 15 байршилд 600 гаруй нэгж талбарт газар олгохоор төлөвлөөд байна. Чөлөөлсөн талбайд Геодези усны барилга байгууламжийн газраас үерийн барилга байгууламжийг барихаар төлөвлөсөн байна.

НОК-ын Нарийн бичгийн дарга Д.Оюунбат: 

-“Өнгөрсөн жил дээрх гурван хороонд үер бууж 255 айл өрх үерт автсан. Энэ жил ч бас үер болох эрсдэлтэй байгаа учраас бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дээрх айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна. Мэдэгдэх хуудас хүргэх ажилд нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон тухайн хороодын хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна” гэв.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 2 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 18 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 1 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 11 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 36 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top