"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос хойш 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Маргааш буюу тавдугаар сарын 25-ны өглөө 10.00 цагтт Д.Сүхбаатарын талбайгаас эхлэх марафон гүйлтэд оролцохоор түүхэн хамгийн олон буюу 20 мянга гаруй тамирчин бүртгүүлжээ.
Тэмцээн маргааш өглөө 10.00 цагт эхэлж, 17.00 цагт тэмцээний үйл ажиллагаа өндөрлөнө. Марафон тэмцээний хөтөлбөрийг танилцуулж байна.