Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 13-нд Эверестийн оргилд гараад буух замдаа осолдож, амиа алдсан билээ.
Уулчдын дурсгалд зориулан Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт Монголын Уулчдын Үндэсний Холбоо (МУҮХ)-ноос Экологийн цагдаагийн албатай хамтран Баянзүрх дүүргийн шинээр баригдаж буй Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарьж байна.
Энэ үйл ажиллагаанд уулын спортод хайртай хэн ч оролцох боломжтой аж.