Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр буюу өчигдөр Хотын дарга нийтийн тээврийн автобусны жолооч нарт хариуцлага тооцохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргалд үүрэг болгосон байна.
Хотын дарга Х.Нямбаатар "Кабиндаа тамхи татдаг, дэмбээ /бэлэн мөнгө авдаг нууц хайрцгийг жолооч нар "дэмбээ" гэж нэрлэдэг/ авдаг, иргэдтэй бүдүүлэг харьцаж байгаа автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлж явуулъя. Ажилд орох хүмүүс зөндөө байна. Чин сэтгэлээсээ ажлаа хийдэг эзэн шиг нь байвал автобусны жолоочоор ажиллана.
Тамхи татаж бааварлаад хүүхдүүдийг хаядаг, шугамаа орхиж давхидаг, машинаа угаахгүй, утсаар ярьдаг, бэлэн мөнгө халаасалдаг автобусны жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Жолооч нэг бүрийн хяналтын камерыг өдөржин хянадаг ажилтан суулга. Дэмбээний хайрцгийг онгойлгож, орлого нэмэгдүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна" гэжээ.
Сэтгэгдэл (4)