Сүүлийн өдрүүдэд хогийн цэгт гарсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан аж ахуй нэгж иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-Орон сууцны хогийн суваг, хотхон дунд байршуулсан хогийн цэгт галын аюулгүй байдлыг хангах
-Тамхины цог, үнс нурмыг бүрэн унтраах, хараа хяналтаа сайжруулж, ил гал гаргахгүй байх
-Хогийн цэгийн дэргэд автомашинаа байршуулахгүй байх
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.