x

"Мэдүүлэг хуурамчаар бүрдүүлсэн тул дунд оврын 50 автобус гаалийн хашаанд түгжигдсэн байсан"

"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Надад байгаа мэдээллээр "Тэнүүн-Огоо" компанийн оруулж ирсэн дунд оврын 50 автобус гаалийн хашаанд түгжигдсэн байсныг Нийслэлийнхэн татварыг нь төлсөн талаар тодруулга авъя. Одоог хүртэл оруулж ирсэн дунд оврын автобусаа ашиглахгүй байгаад гайхаж байна. Тендерийн хууль зөрчсөн, гэрээ нь хүчингүй болох ёстой байтал дараагийн автобусаа нийлүүлнэ гээд та нар шүдээ зуугаад л зүтгээд байна. Гаалийн хашаанд хүлээгдэж байгаа 50 автобусны татвар болох 10.2 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёстой юу аль эсвэл чанар муутай, муу автобус оруулж ирснээрээ "Тэнүүн-Огоо" компани хариуцлага хүлээх ёстой юу, тодорхой хариулт өгмөөр байна" гэж бухимдав.

Түүний асуултад НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү "Гэрээг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй гэж ойлгож байна. Гэрээг хүчин төгөлдөр бус эсвэл хүчин төгөлдөр үү гэдгийг сонсголоор бус шүүх шийднэ. Хэн нэгэн гэрчийг буруутгах болон гэмт хэрэгт гүтгэх шинжтэй асуулт асуух нь зохисгүй хэрэг" гэв.

Үргэлжлүүлэн "Тэнүүн-Огоо" компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат "Дунд оврын автобус буюу 18 хүний суудалтай нийтийн тээврийг оруулж ирсэн. Гэвч гааль болон онцгой татварын журамд 22 болон түүнээс дээш суудалтай автобусыг чөлөөлнө гэж заасан байдаг.

Анх нийслэлтэй байгуулсан гэрээнд манай компани гаалийн татвар төлнө гэж заагаагүй тул нийслэлийн татвараас гааль болон бусад зардлыг төлсөн. Гэхдээ Т.Доржханд гишүүний хэлж байгаа шиг 10.2 тэрбум төгрөг биш 1.7 тэрбум төгрөгийн гаалийн татварыг төлсөн" гэж ярилаа. 

Мөн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "Наймдугаар сарын 23-нд хийсэн гэрээний дагуу дунд оврын буюу 18 хүний суудалтай автобусыг БНСУ-аас оруулж ирсэн. Миний бие өнгөрсөн оны аравдугаар сард ажилдаа томилогдоод Засаг даргаас үүрэг болгосны дагуу Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас тодруулахад татвар төлөгдөөгүй байна гэж хариу өгсөн.

Үндсэн гэрээнд 18 хүний суудалтай автобусыг оруулж ирэхдээ татвар төлөх заалт нь ороогүй. "Тэнүүн-Огоо" компанийнхан анх оруулж ирэхдээ худал мэдүүлэг өгснөөс болж ГЕГ болон цагдаагаас энэ асуудлыг хоёр сарын турш шалгасан хэдий ч гэрээний заалтын дагуу татвар төлөх үүрэг нь байгаагүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөл энэ асуудлаар хэлэлцээд үйлчилгээнд орох ёстой нийтийн тээврийн татварыг тухайн аж ахуйн нэгж төлөх үүрэггүй бол нийслэлийн зүгээс төлье гэж шийдээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төлбөрийг бүрэн барагдуулсан.

Үнийн зөрүүгээс болоод 50 автобус биш 48-ыг нь авсан. Бид авсан автобусаа нэгдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан. Хэдийгээр хөдөлгүүр болон бусад эд ангиуд нь үйлдвэрээс заасан хэлбэрээр гарсан ч нэмэлтээр хүйтний улиралд халаах систем, дэлгэц болон камерын ажиллагаа бүрэн биш гэдэг үндэслэлээр татаж авсан.

Ингээд дутуу ажлаа гүйцээхийг "Тэнүүн-Огоо" компанид удаа дараа шаардлага тавьсны эцэст өнгөрсөн гуравдугаар сараас 25 автобусыг хүлээн авч, үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цаана нь үлдсэн 25 автобус нь нэмэлт нөхцөлөө хангаагүй тул "Тэнүүн-Огоо" компанийн зогсоолд байрлаж байна" гэж хариуллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 5 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 48 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 58 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 23 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top