Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ЫН сугалааны тохиролыг маргааш 13:00 цагт Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна.
Энэ удаагийн тохиролд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
-
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
-
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
-
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.
Шинэчлэн батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгодог болсон.