x

М.Цогт: Төмөр замын гармын улаан гэрлийг зөрчвөл жолоочийн эрх хасдаг болох саналыг тавьж байгаа

Өнөөдөр Ерөө-Орхон хоорондын төмөр замд хүнд даацын автомашин гармын улаан гэрэл ассан байхад галт тэрэгний урдуур орж, мөргөлдсөнөөс хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан ноцтой осол болов. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд "Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно" гэж заасан. Хэрэв үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжээр торгодог юм.

Тэгвэл энэхүү торгууль, арга хэмжээг чангатгах шаардлагатай талаар Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг(УБТЗ ХНН)-ийн Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт "Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөх журмууд дээр, мөн зохих хууль дүрмийн дагуу одоо бол гарам зөрчиж орсон жолоочийг 25,000 төгрөгөөр торгож байгаа. Өмнө нь оноо хасдаг байсан нь одоо больсон.

Гарам дээр улаан гэрэл асаж байна гэдэг нь галт тэрэг ирж байгааг л анхааруулж байгаа. Тиймээс гарам дээр улаан гэрэл асаж байвал зогсоод өөрийгөө, гэр бүлээ, эд хөрөнгөө аврах соёлд жолооч нар суралцах ёстой. 

Хэрэв улаан гэрэл зөрчвөл жолоочийн эрх хасдаг болъё гэх саналыг бидний зүгээс тавьж байгаа. Мөн торгуулийн хэмжээг өндөр болгох шаардлагатай байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Дээрх ослын улмаас өнөөдөр өглөө Сүхбаатар өртөөнөөс 06:58 цагт хөдлөх байсан 272 дугаар галт тэрэгний аяллыг хойшлуулж, тасалбарын мөнгийг зорчигчдод буцаан олгосон байна. Мөн Түнх зөрлөгөөс 92 зорчигч хотод ирэх шаардлагатай байсан тул тусдаа хоёр вагон гаргаж, зорчигчдыг авчрахаар ажиллаж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 35 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 52 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 34 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 44 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 9 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top