x

С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх

МАН-ын даргын захиалгаар, эцэг нэгтэй ахынх нь бүтээсэн “С.Зоригийн үхэл” гэдэг сэдэвтэй олон ангит цувралын хэд дэх ч юм бэ дугаар өчигдөр “Монгол HD” телевизээр цацагджээ. Уламжлал ёсоор 15-16 телевизээр зэрэг цацсан нь бол тодорхой. Гэвч яагаад ч юм нийгмийн сүлжээ хэрэглэгчид “Монгол HD” телевизээс иш татаж, ихээхэн дургүйцлээ илэрхийлсэн байна. Давхцал гэдэг нь энэ байх л даа. Уг телевизийн эзэн хатагтай Л.Оюун-Эрдэнийн танхимд Соёлын сайд хийдэг. 

16 телевизийн нэг удаагийн цацалтад төсвөөс 160 сая төгрөг төлсөн гээд бодохоор 4-5 удаагийн цуврал нь бараг тэрбум дөхөж байна. За яах вэ, төсвийн (үнэндээ бол татвар төлөгч иргэдиийн) мөнгө уйлдаггүй юм гэнэ лээ.

Гэтэл уйлахаас аргагүй өөр нэг зүйл өчигдрийн дугаарт “тохиолдов”. Тэр бол хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдэж, гянданд ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар наранд гарчихсан тухалж байгаа явдал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар үндэслэлээр, хуулийн ямар цоорхойгоор гав дөнгийг нь тайлаад олны дунд оруулсан, олон нийтэд үзүүлснийг мэдэхгүй юм. Хууль зүйн дотоод хэргийн сайд, бүр цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ үйл явцад оролцсон байж таарна.  

Ц.Амгаланбаатар гэдэг энэ этгээд С.Зоригийн хэргийн аллагад хамжигчаар оролцсоноос гадна таксины жолоочийг мөчилж алсан, Эрдэнэтэд нэг айлын дөрвөн хүнийг шатааж алсан ялтай. Сүүлийн хэрэг дээр бол одоо хэрэг нь хэрэгсэхгүй болчихоод нөхөн олговор нэхээд явж байгаа Б.Содномдаржаа нь хам хэрэгтэн. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар түүнийг С.Зоригийн хэргээс мултлахдаа дөрвөн хүн шатаасан хэргийг нь ч бас хамтад нь хаасан байдаг юм. 

Тэгсэн чинь өнөөдөр Ц.Амгаланбаатар нь гараад ирчихсэн “Би хэлмэгдсэн” гэж яриад сууж байна. Бүр “Ц.Элбэгдорж энэ хэргийг анхнаас нь зохион байгуулсан нь үнэн. Ц.Элбэгдорж, Б.Хурц, н.Мөнхгал (ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан) нар намайг камергүй газар оруулж маш их зовоож тамладаг байсан. Хүүгийн маань дусалд юм шахаж ална гэх зэргээр бичлэгийг нь үзүүлж, эмэгтэй дүүг чинь хүчиндүүлнэ гэж дарамталсан. Мэдүүлэг өгвөл 500 сая төгрөг өгнө. С.Зоригийн хэргээр яллагдсаны чинь дараа гадаад руу гаргаж өгнө гэсэн" хэмээн ярьжээ.

Харамсалтай нь Ц.Амгаланбаатар гэдэг энэ эрүүгийн ялтны хэлсэн, ярьсан зүйлийг нотлох нэг ч баримт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, эрүүгийн хэрэг үүсгэж хавтаст хэрэг нээгээгүй. Бүр өмнө нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргийг шалгаж, шүүхээр оруулж байх үед ч Ц.Амгаланбаатар энэ тухай нэг ч үг хэлээгүй. Гэтэл яагаад яг өнөөдөр гэнэт гарч ирээд ийм зүйл ярих болов, яриулах болов?

Яагаад гэвэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрх баригч МАН-ын хувьд “зурагдсан пянз” болж хувирсан. Олон нийт хүлээж авахаа больчихлоо. Дөрвийн дөрвөн жил мөлжинө гэхэд материал нь дутаж байна л даа. Тиймээс шинэ “материал” гаргаж ирсэн нь Ц.Амгаланбаатар. Ингэхэд Ц.Амгаланбаатар эхнэр, хүүхэдтэй байсныг бидний хэн мэдэх вэ? Хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл байгаагүй. Зүгээр “херо” Баатарын зохиолдоо нэмсэн “чимэг”, уянгын халил юм.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байсан (тодорхой хэлбэл, хавтаст хэргийг уншсан) прокурорын мэдээлснээр бол Ч.Амгаланбаатар хөгшин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Таксины жолоочийг алсан хэргээр шоронд ял эдэлж байхдаа хам хэрэгтэн Б.Содномдаржаад эмээгээ захиж үлдээсэн. Гэвч түүнийг шоронд хоригдож байх хооронд эмээ нь ямар ч асаргаагүйгээр гэртээ харангадаж нас барсан. Үүнээс болоод Ц.Амгаланбаатар хорссондоо хэргээ задалж, Б.Содномдаржааг чирсэн. С.Зоригийн аллагын хэргийн учиг эндээс хөвөрсөн.

Энэ бол “херо” Баатарын бичсэн шиг зохиол, найруулга биш. Хавтаст хэрэгт авагдсан баримт, мэдээлэл. Прокурор хүн тийм баримтгүйгээр ийм мэдээллийг задлахгүй. Тиймээс л С.Зоригийн хэргийг, хавтаст хэргийг бүхэлд нь нууцаас гаргаач гээд энэ хэрэгт хэрэгт холбоотой бүх хүмүүс, хамгийн гол нь иргэд шаардаад байгаа юм.

Ядаж Хууль зүйн сайд нь гарч ирээд “Элбэгдорж, Хурц, Мөнхдөл нар дээр шинэ хэрэг нээсэн. Ийм ийм үндэслэл, шалтгаанаар, ийм нотлох баримт шинээр гарч ирсэн учраас” гээд ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг энэ хүн УИХ-ын ээлжит сонгуулийг хээрийн шүүх болгоод дууслаа.

МАН-ын УИХ, Засгийн газар өнгөрсөн найман жилд юу хийсэн бэ, энэ улс орныг юугаар гийгүүлэв ээ? гэж  асуухаар өөдөөс нь 26 жилийн өмнө алагдсан С.Зоригийг л ярьж байна. Найман жилийн өмнө шүүхээр шийдэгдээд, гурван шатны шүүхээр яваад мухарлачихсан хэргийг хэрхэн задалснаа, шүүхийг яаж базуурдсанаа л гайхуулж байна. Одоо бүр шүүхийн ч хэрэггүй болсон, телевизийн эфирээр шууд яллах ажиллагаа явуулж байна шүү дээ.

Эцэст нь хэлэхэд ирэх сонгуулиар МАН-ыг сонгохгүй байх мянган шалтгаан бий. Гэхдээ хамгийн эхний шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг намын дарга өөрөө болж байна. Эрх мэдлийн төлөө ингэтлээ шунадаг, ийм ёс суртахуунтай, ингэж хууль, шүүхийг уландаа гишгэдэг, цуу яриа, гүтгэлгээр нийгмийг залуурдана гэж итгэдэг хүн энэ намын толгойд байгаа цагт лав болохгүй. Ямар өнгөрсөн зууны гучаад он биш дээ. МАН тэр үе рүүгээ буцаж болохгүй биз дээ. Монголчууд ч үүнийг хүсэхгүй.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Сонгууль угтсан тоглоом Л.Оюунэрдэнэ (127.0.0.1)
    Заавал сонгууль угтаж биш ядаж жил хоёр жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийг сөхөж гаргасан бол иргэд илүү ойлгох байсан
    2024 оны 06 сарын 08 | Хариулах
  • Үнэн бай (127.0.0.1)
    Хаха
    2024 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Сэрүүн гэсэн бас л нэг өс хонзон санасан нөхөр хүзүүгүй хүнээс мөнгө авч учиргүй Оюун эрдэнэ н эсрэг пиар цацлаа.Хүмүүс ийм л туйлбаргүй гэж үү.Нөгөө хулгайч төрөөс илүү баяжсан Элбэгдоржийн хүзүүвчний нохойнууд энд тэндээс эзнээ өмөөрч хуцаж эхэллээ.Тэр үнэхээр ямар их гай тарьсанаа нуух гэж балмагдан сандарч АН даргыг Солонгосоос дуудаж уулзадгийн цаад утга нь энэ мэтээр илэрч байна
    2024 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ардчилсан улс гээд бдаг
    2024 оны 05 сарын 21 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Манай цагдаа мөрдөгч нарт хосгүй шидтэй тариа бас тамхи байдаг юм уу? Содномдаржаа гэж нөхөр сүүлийн ийм үед яриад байх юм..,тэр тамхийг татахаар ямарч хэрэг (хийгүй байсан ч) хүлээдэг гэнэ.
    2024 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ardchilsn huulitai uls ym daa ug ni
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Iim humuus l deer suugaad bnshde
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Tord bga humuus iim bhad haashaa harna daa
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Mongoliin tur luiwarchdaar duursen shuudee
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Hudal huuramch amitad
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    hudlaa jujseer
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    hudlaa jujseer
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    mongol ardiin nam nree yu c hlhevdee....
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ogtsor2 muusain cdhgu ymnuud garcihaad hamg ed baylg idd duuslaa
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    oyunerdene buu buu archaagui amitan
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    oyunerdene buu buu archaagui amitan
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    mongol ardiin namiihan jujgee tglosoor l
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Songuuli blgnorl ene hereg sohohdhy
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Oyunerdenee odoo bolio
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Shal hudlaa barimtat kino
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Negent ungursun ymiig dahin2 suhuh herg baidg l ym bhda
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Barimtat kino ug n jinhen vnen muniig gargah ystoison
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Songuuli bolohoor l vhsen hvnii ysiig undulzvvlhiimda
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Vneheer aimshigtai hvmvvs ymaa
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Helmegdsen hvniig tsagaatgaj boloh ch gem buruug n uuchilj bolohgui
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Uchnuun hvnii amiig awchihaad yaj hohirogch bolj jvjigleed suuj chaddg bna
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Helmegdsen bj bolohch ymarch gem buruugvi hvn bol bishshvde
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Amgalanbaatar geh hvn vneheer zorigiin hergt buruugvi bailaa gd busad aimshigt hergvvde vildeegv gesn vg bishshvde
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Yuch hiij chadah hun aimshigtai
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Yaj iim hereg hiideg bnaa
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Baliar amitan joohon ch gsen icheesei
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Балиар юмнуудыг шийтгэх хэрэгтэй
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Tiim shu
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Сонгууль болхоор л энэ хэрэг дандаа сөхөгдөж байхийма
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • ГОК (127.0.0.1)
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ Ш ОТГОНБИЛЭГ ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ! БАГАБАНДИ , НЯМДОРЖ НАР ХАМЖИГЧИД ! БУЛГАН СОДНОМДАРЖАА , ЧИМГЭЭ НАР БОЛ ГАР ХӨЛИЙН ҮЗҮҮРИЙН АШИГЛАГДАХААР ТООЦОГДСОН !
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 57 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 11 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 28 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 11 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 21 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top